Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” СХ, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хово центр” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.
Наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.
Сэтгэгдэл(3)
ene hogiin yumiig boliulah heregtei
Энэ Бүрэнтөгс бузартжээ. Буддын шашинтнууд тэгэж үздэг юм.
Анх аймгийн арслангаа Өлгийгөөс авсан хүн, харин ч ёс жудагтай бна. Чи харин энд тэнд өлөв долов хийж хүн муулж явдаг албин чөтгөр бна. Гандан гарч ном уншуул, гай чамаас салахгүй нь шүү мал