sonin.mn
Австрийн Вена хотод 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. "D" хэсэгт өрсөлдсөн Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг дөрвөн тоглолтоос 1 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүллээ.
 
 Тодруулбал тэд  хэсгээсээ 3-аар гарах эсэхээ шийдэх  тоглолтод Японы багт 8:21-ээр хожигдов.
 
Эрэгтэй багийн хэсгийн тоглолтын дүн:
 
Монгол 21:19 Унгар 
 Монгол 12:22 Нидерланд 
Монгол 17:23 Швейцарь 
Монгол 8:21 Япон