
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх барилдаж байна.
Эхний өдөр буюу өнөөдрийн барилдаанд нийт 4 тойрог барилдав.
- Налайх дүүргийн багт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан М.Эрхэмбаяр, аймгийн харцага Н.Ширчинхүү
- Чингэлтэй дүүргийн багт улсын заан Б.Батмөнх, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн өсөх начин Б.Баатарболд,
- Багахангай дүүргийн багт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Доржсамбуу,
- Баянгол дүүргийн багт улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ, сумын заан Б.Баярцогт,
- Баянзүрх дүүргийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Б.Батсайхан, сумын заан Ж.Буянхишиг
- Сонгинохайрхан дүүргийн багт улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн харцага Г.Гантулга.
- Сүхбаатар дүүргийн багт улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Б.Бадрал, сумын заан Е.Абылай
- Багануур дүүргийн багт улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан С.Цогтбаатар, сумын заан О.Пүрэв-Очир
Хан-Уул дүүргийн багт улсын начин Л.Энхсаруул, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдава гэсэн бүрэлдэхүүнтэй барилдацгааснаас:
- Багануур дүүрэг 7 даваа, 3 ялалтттай
- Багахангай дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
- Чингэлтэй дүүрэг 7 даваа 3 ялалттай
- Хан-Уул дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
- Сонгинохайрхан дүүрэг 7 даваа 2 ялалттай
- Сүхбаатар дүүрэг 7 даваа 2 ялалттай
- Налайх дүүрэг 4 даваа 0
- Баянзүрх дүүрэг 3 даваа 0 /1 өнжсөн/
- Баянгол дүүрэг 1 даваа 0 /1 өнжсөн/
Хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх 4 барилдаж 4 давсан, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 3 барилдаж 3 давсан, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 3 барилдаж 3 давсан, улсын начин Д.Амарсайхан 4 барилдаж 3 давсан, улсын начин Д.Амаржаргал 4 барилдаж 3 давсан, улсын начин Б.Даваа-Очир 3 барилдаж, 3 давсан, улсын начин Л.Энхсаруул 3 барилдаж 3 давсан, аймгийн хурц арслан Н.Амгаланбатаар 3 барилдаж 3 давсан, аймгийн арслан Е.Көптилек 3 барилдаж 3 давсан амжилтаар бусдыгаа манлайлан барилджээ.
1-р тойрог
- Налайх 1:2 Багануур
- Чингэлтэй 2:1 Баянзүрх
- Баянгол 1:2 Сүхбаатар
- Сонгинохайрхан 1:2 Хан-Уул
- Багахангай өнжсөн
2-р тойрог
- Багахангай 2:1 Багануур
- Налайх 1:2 Сүхбаатар
- Чингэлтэй 1:2 Хан-Уул
- Баянгол 0:3 Сонгинохайрхан
- Баянзүрх өнжсөн
3-р тойрог
- Багахангай 2:1 Баянзүрх
- Налайх 1:2 Сонгинохайрхан
- Чингэлтэй 3:0 Баянгол
- Сүхбаатар 1:2 Багануур
- Хан-Уул өнжсөн
4-р тойрог
- Багахангай 3:0 Сүхбаатар
- Налайх 1:2 Чингэлтэй
- Сонгинохайрхан 1:2 Багануур
- Хан-Уул 2:1 Баянзүрх
- Баянгол өнжсөн
Зургаадугаар сарын 14-нд дараагийн 4 тойргийн барилдаан үргэлжилж дүнгээ гаргах бөгөөд тэр үеэр 2024 оны намраас 2025 оны хавар хүртэлх Монгол бөхийн өргөөнд болсон нийт барилдааны дүнгээр шилдэг 8 бөхийг тодруулж өргөмжлөл гардуулах юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл0