6-р сарын 16-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд Хятадад төрийн айлчлал хийж буй Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайнтай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Мьянмар гүн гүнзгий нөхөрлөлтэй, дипломат харилцаа тогтоосноос хойш 76 жилийн турш хүнд хэцүү үед хамтдаа байж, бие биедээ тусалж, энх тайван зэрэгцэн орших таван зарчмыг хамтдаа дэмжин хэрэгжүүлж, улс орнуудын хооронд тэгш байдал, харилцан ашигтай байх үлгэр загварыг бий болгосон байна.Хятад бол Мьянмарын хамгийн урт хилийн шугамаар залгалдаж буй хөрш, найдвартай найз болон түнш юм. Хоёр тал онлайн мөрийтэй тоглоом, телеком луйвар, мансууруулах бодисын наймаа зэрэг гэмт хэрэгт үргэлжлэн хатуу цохилт өгч, хоёр орны ард түмний ашиг сонирхол, аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах ёстой. Мьянмарын бүх талууд энхийн хэлэлцээрээр дамжуулан энх тайван, эвлэрлийг урагшлуулж, Мьянмарын хойд хэсэгт удаан хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгохыг Хятадын тал дэмжиж байна, энэ нь Мьянмар болон түүний ард түмний үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
Мин Аун Хлайн хэлэхдээ, Хятад улс “15 дахь таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, Мьянмар зэрэг хөрш зэргэлдээ Азийн орнуудад чухал боломжуудыг олгосон юм. Мьянмар улс Хятадтай бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Мьянмар-Хятадын эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын түвшинг дээшлүүлэхийг хүсэн хүлээж байна гэсэн байна.
Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн зам тээвэр, ард түмний амьжиргаа зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцов.
Хэлэлцээний өмнө Ши Жиньпин Ардын Их Хурлын Танхимын хойд танхимд Мин Аун Хлайныг угтан авах ёслол хийсэн байна.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл0