
Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов.
Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл3
Баяр хүргэе
Баяр хүргэе ээ
Монголчууд багаараа тоглож чаддаггүй л гээд байсан ! ингээд чадаж л байна ш дэ ! Ирэхэд нь ёрөнхий сайд Занданшатар том шагнахгүй бол нүгэл болно ! Ёрөнхий сайд болоогүй бол уул нь өөрөө орж тоглох гэж байсан юм нэр нь оччихсон байсан юм !!