
Хүн дүрстэй мич, хүн төрхтэй бичнээс хүн үүссэн нь үнэн. Харин зүүн хойд Африкт үүссэн нь худал. Хүн үүссэн гэх Кайнозойн эриний антропоген галвын үед зүүн хойд Африкт байгаль, цаг уурын зохих, шаардагдах нөхцөл ер бүрдээгүй, байгаагүй. Амьтад орчноо дагаж л өөрчлөгддөг. Хүмүүс анх үүсэхдээ ч энэ л хуульд захирагдсан. Бусад олон үзэл, таамаглал бүгд худлаа. Мич хүн болтлоо хувьсаж байж л амьд үлдэхээс өөр аргагүй хүнд нөхцөл, байгаль-цаг уурын тийм өөрчлөлт хаана, хэдийд, ямар хугацаагаар байсан юм бэ? гэх асуулт бол хүн анх үүссэн газар нутаг, цаг хугацааг тогтооход туслах ор ганц, зөв, оновчтой асуулт юм. Хүн үүсэхэд шаардагдах байгаль-цаг уурын “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл” “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй урт хугацаанд” чухам хаана байсан байна тэнд л хүн үүсчээ. Гэхдээ тэр газар нутагт шимпанзегийн шахам түвшинд хүртлээ хөгжсөн хүн дүрстэй мичүүд олноороо байсан байх ёстой нь мэдээж билээ.
Орчин үеийн хүмүүст байгаа арьсны өнгөний ялгаа, нүүр царайны ялгаа юу өгүүлдэг вэ? Энэ ялгааны учир шалтгаан нь юу юм бэ? Хүмүүс анх үүсэхдээ л гурван өөр нүүр царай, гурван өөр өнгийн арьстайгаар гурван өөр нутагт (гурван тивд) үүссэн гэж үү?
Аль эсвэл энэ ялгаа хожуу үед, амьдарч буй орчноос нь шалтгаалж гарсан юм уу? Яахлаараа хар, шар, цагаан болчихсон гэж? Орчиндоо зохицсон ивээлт өнгө юм уу, эсвээс халуун, сэрүүн, хүйтэн цаг уурын нөлөө юм уу? Хүмүүс өөр өнгийн арьстай, бас нүүр царай нь өөр. Негр төрхийн нүүр, царай, европ төрхийн нүүр царай, монгол төрхийн нүүр, царай өөр өөр шүү дээ. Энэний учир, шалтгаан юу юм бэ? Гэхдээ тэд оюун ухааны хувьд адилхан, ялгаа ер үгүй. Ингэхлээр нүүр, царайны ялгаа нь тэдний амьдрах орчны ялгаагаар нөхцөлдсөн байж ч болох юм. Нар, салхи, ус чийгний нөлөөгөөр арьсны өнгө өөрчлөгдөж болно л доо. Гэхдээ аль ямар өнгө нь аль ямар өнгөрүүгээ шилждэг учиртай вэ? Шар арьстай хүн наранд шарагдаад харладаг, харин шоронд удаан хоригдоод цонхийж цайдаг. Дулаан орны ятуу хар бараандуу, хээр талын ятуу элсэрхэг гэхээр шаргалдуу, харин цас, мөсний нутагт цагаан өнгөтэй. Туйлын баавгай цагаан, Монголын баавгай хүрэн, халуун орны баавгай хар, бараан талдаа.
Туйлын баавгай бие том, Монголынх нь дунд зэрэг, харин халуун орных жижиг талдаа. Африкт хүмүүсийн дундаж өндөр нь Ази болон Европынхоос намхан бага. Ер нь хүмүүсийн бие, жин, өндрийн дэлхийн дундаж нь шар арьстан гэж хэлж болохоор...
Хүн бол үнэндээ жирийн нэг хөхтөн амьтан, сүүгээр бойжигч. Ингэхлээр бусад хөхтөн амьтныхаар жишиж хүний зарим шинж, байдлыг таньж, төсөөлж болно л доо. 2025 оны байдлаар шар арьстнуудын дэлхийн дундаж нас хар болон цагаан арьстныхаасаа өндөр гарчээ. Шар арьстнуудын дархлааны систем хар, цагааныхаасаа илүү их хүчтэй нь тогтоогджээ. Өвчин эсэргүүцэх чадвар их өндөр байгаа нь юуных вэ? Ийм чадварыг бас л их зовж, бэрхшээл туулж байж л олно биз дээ? “Илүү олон оймс элээснийх” ч байж мэднэ. Хүн төрөлхтний бүх түүхийн туршид шар арьстны нийт тоо цагаан болон хар арьстнаас байнгад олон, бүр хэд дахин олон байжээ. Тэдний тархсан байдал ч бусдаасаа илүү их өргөн байв. Энэ байдал өнөөдөр ч мөн тийм хэвээрээ. Энэ бас юу өгүүлнэ вэ? Бичин хүний үс зүс, царайнаас хамгийн их холдсон, илүү их зөв гэхээр төрхийг олсон хүмүүс бол шар арьстнууд юм. Энэ бас юуг хэлж, юуг үзүүлж байна вэ? Өнгөнөөс өөр өнгөнд шилжих бодит боломж, чиглэл бол шараас хүрэн улаанаар дамжин харлах, эсвээс нөгөө талдаа шараас цайвар шараар дамжин цайдаг зүй тогтол юм.
Хараас цагаан болох, шар болох нь бараг л боломжгүй талдаа ажээ. Энэ бас юу өгүүлж байна вэ? Хүн анх Африкт үүссэн юм бол негрүүд маань XIX, XX зуун гэхэд хөгжлөөр хамгийн сул дорой байсны учир юу билээ?
Хүний үүсэл, тархалт, арьсны өнгөний хувьсалтай холбоотой нэг чухал мэдлэг, мэдээлэл бол “Ямар өнгө орчны нөлөөгөөр ямар өнгөрүү шилждэг вэ?” гэх асуулт, түүний хариулт юм. Хүн анх үүсэхдээ хар арьстай байсан бол хар өнгө сааралтаж болно, харин шар, цагаан болчихгүй. Харин шар байсан бол шилжих өнгө нь цайвар шар, улбар шар (улаан) тэгээд хар (хүрэн улаан) болж болно. Хэрэв цагаан байсан бол тэр нь хар саарлаар дамжин харлаж болно, бас цагаан шарлуу шилжиж болно. Арьсны өнгөнд зөвхөн нар нөлөөлсөн бол шар нь халуунд харлана, сэрүүнд цайрна. Монголд үнэг шар өнгөтэй, хойд туйл тийшээ цагаан өнгөтэй. Африкт ихэнх амьтан бараан өнгөтэй, Монголд ихэнх амьтан бор шар, цайвар шар, тарвага, зурам, тахь, хулан, аргал, янгир өнгө ойролцоо. Ингээд бодохоор оюун ухаант хүн анх шар арьстай байсан болов уу гэхээр...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл8
kkk chuluunjab guia uls toroo bichee genetik hun uusseniig arai l barahgiu baikhaa. uls toriin hob bazaltaa hii kkk
local өнгөтэй нь амьд үлдэх боломж гэнээ
дандаа галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг юм энэ тэндээс хуулаад нийтлээд байх юм мөнгөө хэнээс авдын бол
Агуу оросын сургууль төгссөн профессор Д.Чулуунжавт баярлалаа Оросын тухай бичээд байгаарай Агуу орос улс ялна Ура Ура Путин ялна Ура
росын хувьд шүүдрийн ус ялна гээз дээ
сая эверестэд гарсан гурав пад хар гурван непал болсон байнаа. 🧑🏽🦰
⚪️🟡🟠🟢🔴🔵⚫️⚪️
улаасан бол заавал харлана