
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.
Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.
Сэтгэгдэл4
ЯПОНЫ ЭЗЭН ХААН ГАДААД ОРОНД БАРАГ АЙЛЧИЛДАГГҮЙ. МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ АГУУ ИХ ХҮНДЛЭЛ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ.
Навсгар хар сармагчин Хүй Сү Жанаар бөгсөө долоолгох гэж ирж байгаа.
Монголын Чингисийн алтан урагтнуудыг хүйс тэмтэрсэн намын Хүй Сү гамин арлын годгор японыг сүр жавхлант хаан энэ тэр гэж бөгсөө хаялан наминчлах нь дээ. Өмхий гамин чинь
Мин улсын шээс Хүй Сү гамин алж хядсан алтан ургийнхнаас одоо болтол уучлал гуйгаагүй. Муу хар сармагчин өөрөө Чингис болох гэж муу санаалж байгаа. Заяа чинь дутнаа