sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Израиль, Иран хоёулаа гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгдсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Ерөнхийлөгч Трамп Израиль, Ираны аль алинд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ялангуяа Израилийн талыг онцолсон байна.


Тэрээр Израилийг тайван байлгах ёстой гэж үзэж, Израилийг тайвшруулах шаардлагатай гэдгээ дурьджээ. Мөн Иран цөмийн хүчин чадлаа алдсан гэж онцолсон байна.


Трамп цахим хуудсаараа дамжуулан Израилийг тэсрэх бөмбөг хаяхаа зогсоохыг анхааруулж, энэхүү үйлдэл нь гал зогсоох хэлэлцээрийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Израилийн нисгэгчдийг даруй буцаах шаардлагатай гэж үзжээ.


Г.Бямба