
Засгийн газрын энэ сарын 21-ний ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан “…Тавдугаар сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл 120 юаниар уначихлаа. Манай экспортын 70-80 хувь нь эзэлж байдаг нүүрснээс хамааралтай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна” гэж мэдэгдэв. Харамсалтай нь, энэ бодитой ажээ.
Статистикаас үзвэл, 2024 оны сүүлээр Ганцмод боомт дээрх түүхий коксжих нүүрсний дундаж үнэ 900 юаньд тогтвортой байсан. Тэгсээр, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн төмөр замын холболтой гэрээг байгуулах 2025 оны тавдугаар сарын 14 гэхэд өсөх хандлагатай болоод байжээ.
Харин дээрх гэрээг батлахтай давхацсан Монголын улс төр дэх засаглалын тогтворгүй байдал үүссэнээс хойш нүүрсний үнэ тогтмол уруудсан байх юм. 2025 оны тавдугаар сарын сарын 14-ндөө 835 юань руу бууж сүүлийн дөрвөн жилийн дундаж үнээс доош орсон байгаа юм. Эдийн засгийн шинжээчид үүнийг “…Сүүлийн үед урт хугацаагаар худалдан авалт хийх аж ахуйн нэгжүүд эргэлзээнд орсон байна. Энэ нь сүүлийн үеийн улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Үүнээс үүдэн Монгол Улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом уналаа. Хожимдоо, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн төмөр замын холболтын ард яг юу болж өнгөрсөн нь бүр ч ноцтой үр дагавар үзүүлж болзошгүй” гэж дүгнэж байна. Үүнийг батлах мэт коксжих нүүрсний үнэ 2025 оны зургаадугаар сарын 23-ны байдлаар ойролцоогоор 120 юаниар огцом буурч 718 юаньд хүрчээ.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл11
нүүрсээ хямдаар өгөх гэрээ хийхээр унаж л таарна шдээ
Эргүү малнууд албан тушаал дээр очихоор ингэлгүй яадаг юм! Зүүнбаянгаас Чойбалсан хүрэх төмөр замыг ямар ацаа хийж зогсоож байгаа юм?! Эрээнцав-Соловьёвск гээд цаашаа оросын усан боомт орчихсон бол Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон руу зарах гарцтай байх байсан юм! Хужаагийн тавиул дарваан Дэлгэрсайханыг Зам тээврийн сайдаар үлдээхээр яаж өөдөлдөг юм?! Жавхлан мэт нь толгой муу, дээр нь юм хийх сэлгэлгүй хойно яаж өөдлөхөв?! Тэлээгүй банзал авгайд Соёлын яамаа хариуцуулчихсан, аан?! МАНгаруудын засаг явахаа ч больсоон, дээр нь Хүрэлсүх нь самраад даший шог гэгч болж байх шив!!!
Гарман дээр Ерөнхий сайдаа сольсон улс шангаа хүртэж байгаа нь энэ, ингээд зогсохгүй 30 жилийн уруудалруугаа буцаад өнхөрцгөөсөн. Бид ч агуу тэнэг улс юм аа
хуц чи. нүүрсний нийлүүлэлт ихсэх тусам унаж байгаа. Танай Данхын хөрөнгө орлогоо нотлох яасан бэ? Америк руу эмчилгээ хийлгэхээр Данх явах гэж байгаа үнэн үү?
Данхан толгойтыг шоронд хийх хэрэгтэй...ТТ н 2 ордыг хятадуудад өгсөн тэрнээс болж Монголын нүүрс олборлогч компаниудын нүүрсний үнийг зориуд унагаж 16н жил хятад компаниудын нүүрсийг зөөж дуусгах бодлого барьж байгаа...Данхан толгойт, Туваан нарыг шоронд хийх хэрэгтэй... Данхан толгойтод хилийн хориг тавих хэрэгтэй .....гадаад руу зугтаад алга болно шүү...
Одоо энэ өвөл хотын гэр хорооллынхон яаж өвөлжих вэ гэхээр ! Хятадад нүүрсээ зараад тэр нүүрсээ хоёр дахин үнээр нь эргүүлээд худалдаж авах замаар өвөлжих тактиктай байгаа гэсэн ! Аргагүй мэргэн ухаан шүү !!
Нүүрсний ордоо хятадад өгдөг үнэн мулгуу пиздагууд 16 жилээр өгдөг гэнээ лаларууд
Hii senguur muuhai ! Orsiin TZ.r Enetheg , Yapon , solongost nuursee gargah zuudee boli, ter ulsuudad oros uuruu gargahgui manaid zamaa tavij ugnu gej zuudelaad bg humuus sereh boloogui yu ?
Гэрлийн хурд гэж хэд болохыг Гарьд нэртэй сэтгүүлчийн оронцог мэдэх болов уу даа. Хил дамнасан төмөр замын нээлтээс болоод уначихлаа гэж ойлгож байгаа бол Та өөрийгөө ТЭНЭГ гэж хүлээн зөвшөөрч, олон нийтэд зарлаж байна гэсэн үг.
Одоо монголчуудын ядуурлын үе эхлэх гэж байна. Төсвийн мөнгө нь хүрэхгүй мөн монголчууд дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох зам нь нээгдлээ. Америкийн хажууд дэлхийн хамгийн ядуу улс гайти байдаг. Яг түүн шиг маш баян оросууд хятадуудын дунд дэлхийн хамгийн ядуу монгол гэдэг улс бий болох гэж байна. Яагаад гэвэл нүүрснээс олдог орлогыг нь оюун эрдэнэ баттулга баатар нямбаатар гэсэн дөрвөл үгүй хийж байна. Одоо тэгээд амьдрал хүнд байна нээд гайти чууд шиг гаслаад шудрага тавыг зүхээд сууж байхаас.
Орлогынхоо гол эх үүсвэрээс салсан монголчууд тэгээд яаж амьдрах юм болдоо