УИХ дахь Монгол ардын намын бүлэг гуч гаран, гуч гарангаараа хуваагдсан. Энэ нь өөрсдийн нэг жил ч ажиллаж амжаагүй Засгийн газраа огцруулах үеэр тод харагдсан. Гэвч тус намын гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүргэсэн. Тэд “Аа энэ бол яахав, тухайн өдрийн л үйл явдал, манай намын бүлэг хуваагдсан, сарнисан юм бол байхгүй. Зүгээр ийм байгаасай гэж мөрөөдсөн хүмүүсийн л зөгнөл” гэсэн тайлбар хаа хаанаа хэлж байлаа.
Гэвч сая УИХдахь намын бүлгийн дарга сонгоход энэ байдал дахин ил тодоор харагдлаа. Дээрээс өгсөн чиглэлд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг бүлгийн даргаараа сонгох ёстой гэсэн байв. Харин гишүүд нь энэ чиглэлийг үл хэрэгсэн бүлгийн даргаараа Ж.Бат-Эрдэнийг сонгосон.
Тэр нь энэхүү бүлэглэлийн хүн гэж тодруулахаас өмнө ямар ч байсан дээрээс хэлсэн үгэнд орохгүй гэсэн өөрийн толгойтой бүлэглэл үүсчээ гэдэг нь эндээс харагдана. Харин УИХдахь намын бүлэг ингэж хуваагдсан нь УИХ-ын даргын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэлтэй гэсэн зэм намын гишүүдийн дунд болон “дээд дарга” нарын зүгээс гарсан сураг байна. Тэд бүлгийн үйл ажиллагааг нэгдмэл нэг болгохгүй бол хариуцлага тооцно хэмээн анхааруулсан гэсэн яриа гишүүдийн дунд тарсан гэнэ. Намын бүлгийн хуваагдал УИХ-ын даргын сэнтийд нөлөөлөх хүртлээ хурцдаж байна уу гэсэн таамаг улс төр судлаачдын дунд хөвөрч эхэллээ.
Ө.Тулга
Сэтгэгдэл3
onz
es
Намын бүлгийн хуваагдал гүнзгийрч байгаа нь үнэн байх. Ийнхүү хуваагдахад Амарбаясгалангийн оролцоо асар өндөр байгаа нь харваас илт байгаа. МАН засаглаад урагш явахгүй л юм шиг байна. Энэ байдал улс орон, ард олонд л халгаатай . Одоо Амарбаясгалангаа авч хаях эсвэл их хурлаа тарааж ээлжит бус сонгууль хийх хоёрын нэгийг л сонгох байх даа