
6-р сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Нетаньяхуг өмөөрөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргасан байна. Нетаньяхугийн эсрэг шүүх хурлыг нэн даруй цуцлах эсвэл өршөөл үзүүлэх ёстой гэж Трамп үзжээ.
Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Нетаньяхуг байцаах ажиллагаа зургадугаар сарын 3-нд эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог Нетаньяхуг өршөөх эрх мэдэлтэй ч Израилийн хэвлэлүүд "Одоогоор өршөөл үзүүлэх асуудал яригдаагүй" гэж хэлснийг нь эш татсан гэнэ. Херцог мөн "Одоогоор хэн ч ийм хүсэлт гаргаагүй" гэж мэдэгджээ.
2020 оны эхээр Израилийн прокурорууд Нетаньяхуг хээл хахууль, залилан мэхлэх болон олон нийтийн итгэлийг зөрчсөн гэсэн гурван зүйл ангиар Нетаньяхуг албан ёсоор ялласан юм. Мөн оны 5-р сард шүүх уг хэргийн анхны шүүх хурлаа хийж, үүний улмаас Нетаньяху хуулийн дагуу шалгагдаж буй Израилийн анхны Ерөнхий сайд болсон билээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Трамп өөрийгөө дэлхийн ерөнхийлөгч гэж бодож байгаа юм уу. Израйл тусгаар улс мөн юм бол өөрсдөө шийдэх асуудал шүү дээ.
Америк улс энэ дэлхийн дарга юмуу Америк ийн амыг Европ тэр чигээрээ хардаг юм бна Америк юу гэхнэв Гэж гөлөг болдог юм бна Ганцхан Орос өөр юмХятад бас шууд дагахгүй гэхдээ Бас Амеерикаас их хамааралтай орон юмаа Энэ Америк ийг дагавал бүтэхгүй шүү Эдэнд зөвхөн мөнгө л хэрэгтэй Дэлхийн амар амгалан огт хамаагүй хоорондоо дайтаж байх тусмаа сайн гэж үздэг ёрын муухай санаатай
Бас олон улсын эрүүгийн шүүх баривчлах шийдвэр гаргасан.