
ЭР-РИЯД, 2025 оны зургаадугаар сарын 27 /championat.com/. “Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн 40 настай Португалын довтлогч Криштиану Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий гэрээг байгууллаа. Энэ тухай The Sun сонинд бичсэн байна.
Шинээр байгуулсан хоёр жилийн хугацаатай гэрээнд зааснаар, тэрбээр 492 сая фунт стерлингийн /575,6 сая евро/ орлого олно. Жилийн 178 сая фунт стерлингийн цалингаас гадна Роналду 24,5 сая фунт стерлингийн урамшуулал авах бөгөөд хэрвээ тус клубт хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн тохиолдолд уг бонус £38 сая болж нэмэгдэх ажээ.
Түүнээс гадна тэрбээр £33 саяар үнэлэгдэх “Аль-Наср” клубын хувьцааны 15 хувийг эзэмшинэ. Мөн Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хүртсэн тохиолдолд 4 сая фунт стерлинг, баг нь түрүүлсэн тохиолдолд 8 сая фунт стерлингийн шагнал авах ажээ.
Түүнчлэн Роналду Саудын Арабын компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаар £60 саяын нэмэлт орлого олох боломжтой. Түүнд 4 гэрийн үйлчлэгч, 3 жолооч, 2 тогооч, 3 цэцэрлэгч, 4 бие хамгаалагч үйлчлэх ажээ.
Хөлбөмбөгчдийн дотроос Саудын Арабын “Аль-Иттихада” багт тоглож буй Францын довтлогч Карим Бензема, АНУ-ын “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси нар жилд 200 сая еврогийн цалин авдаг ажээ.
Роналду хөлбөмбөгчний замналдаа Аваргуудын лигт 5 удаа түрүүлж, Европын аваргаар шалгарч, Үндэстнүүдийн лигт хоёр удаа түрүүлж, Европын АШТ, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарч байв. Тэрбээр албан ёсны тоглолтуудад нийтдээ 900-гаас дээш гоол хийсэн түүхэн дэх анхны хөлбөмбөгчин юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл9
Өөрийн гараар/хөлөөр/бүтээсэн асгаруулсан хөлс чармайсан хүчин зүтгэлээтээ босгосон нэр алдар гэдэг хариу нь ингэж л аадар мэт асгаран буудаг ажээ роналдоо одоо харьж яваач гэсэн баян арабууд түүний нэр хүндээр өгсөнөөсөө илүү ихийг олох тооцоо хийсэн л байна даа
Турж үхэх гээд байгаа юм чинь гэрээ хийлгүй яахав !
Энэ нэг ажилгүй мэдрэл байнаа ккк
Ямар шуналтай юм.
Гоё юмаа. Араб тэмээчид газрын тосоо шахаад л, амархан олсон мөнгөө дэмий юманд цацаад л.
Go Ronaldo
Kt vgc
Хүнд атаархаж тэнэгтэхээ больж өөрөө юу чадахаа амьдралдаа үзүүлж явдаг юм!!
Хөдөлмөрч шаргуу, хичээл зүтгэл, сайхан сэтгэл, эрүүл бие