sonin.mn

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг өнөөдөр эцэслэн батлагдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй, 5 нам эвслийн оролцоотой, нийгмийн бүлэг, сегментийн төлөөллийг хангасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан парламент бүрдэж “Хүн төвтэй” эрх зүйн орчинг бий болгох зорилгоор стратегиа баталсан.


Энэхүү Гурван төгөлдөршлөөр хууль, тогтоолууд хүн төвтэй байх үндсэн зарчимтай байхаар зорилгоо тодорхойлсон.


Аливаа хуулийн төслийг боловсруулах, өргөн барих, батлуулах бүх үйл явцыг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ийнхүү батлагдсанаар цаашид хэрэгжих бүх хууль “хүн төвтэй”, цаг үеэсээ хоцордоггүй, хүний эрхийн зөрчил үүсгэдэггүй, иж бүрэн зохицуулалттай, бие даасан шинжтэй байх юм. Тиймээс уг нэмэлт, өөрчлөлт батлагдангуут Засгийн газарт хугацаатай үүрэг өгч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 350 орчим хуулиудыг энэ хуулинд нийцүүлж өөрчилнө. Мөн өмнөх хуулиудыг дагалдсан, албан тушаалтанд давуу тал үүсгэдэг журам, дүрмийг байхгүй болгоно гэв.