
Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул, хүрээтэй жинс аман хүзүүдлээ.
Харин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Б.Баярсайханы хээр, саран дэвсгэртэй галтай загас зүсмийн морь айргийн гуравт орж ирэв. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ч.Ганцогтын халтар, загас зүсмийн морь хурдалсан бол айргийн тавд нийслэлийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын У.Мөнхсүхийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгалаа.
Сэтгэгдэл2
Ачиж аваачаад гал унтраалгах юм мсан
Нямбао наадмаа зогсоогоод Сэлэнгэ явж гал унтраалц.Ямар завтай жаргасан хулгайч вэ?