sonin.mn

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.



Дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Жигүүр гранд ХХК, Булганхан дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Молор Трейд ХХК, Вайт Лэйк ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. 

Наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдэв. 

Тус барилдаанд Тува улсын 4 бөх, Солонгос улсын 3 бөх барилдсан бөгөөд Тува улсын заан, Монгол улсын аймгийн заан, Монгуш Айдын хоёр, Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржу Александр нэг давлаа. 

Энэ барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 14 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.