
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д талархаж буйг уламжлахыг хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.
Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, уг зээлийн санхүүжилтээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов.
Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болсон. Энэ хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд Ерөнхий сайдын дэргэд Монгол, Японы бизнесийн зөвлөл байгуулахаар төлөвлөснөө тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газар нэн чухал ач холбогдол өгч байгааг онцоллоо. Элчин сайд М.Игавахара Эрхэм дээдэс нарын айлчлал манай хоёр улсын найрсаг харилцаа, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид уг түншлэлийн “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нягт хамтран ажиллахад санал нэгдлээ. Энэ хүрээнд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, иргэд хоорондын солилцоог хөхиүлэн дэмжих талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Сэтгэгдэл13
Ёфоон мөд хөдлөхгүй
Улсынхаа арилжааны банкны 14 тэрбум төгрөгөөр ( өнөөдрийн ханшинд шилжүүлбэл замгүй том тоо гарна биз ) бөөнөөрөө нийлээд казинодчихдог дүүрчихсэн мөрийтөй тоглоомчинтой хэр баргийн хүн серьёзный ажил хэрэг ярихгүй л дээ….яахав дипломат манж үг хэлээд малийтлаа инээх л биз….
Япон улстай хамтран ажиллах гэхээр орон зайгаар хол тусгаарлагдсан байна. Юуны түрүүнд компьютерын программ хангамж, зарим нэг дизайн хийх ухааныг харилцан суралцаж өгвөл монголчуудын хувьд нөхцөл сайжирна.
Японтой найзлахад монгол дахь хужаагийн эрлийз хурлийзууд их саад тотгор их тавьдаг зөвхөн урд хөршөөс хамааралтай байлгахыг эрмэлздэг
Хятадын төрийн гар хөл болж болохгүй шүү эрлийзүүдээ. Энэ бол Монгол төрт улсын гадаад бодлого тул дээдлэн дагацгаа. Хэрвээ Монголын төрийг дээдлэхгүй гэж байгаа бол Хятадынхаа төрт улсад буцаж харих хэрэгтэй. Заавал манай улсад амьдрах гээд зүтгээд байх хэрэггүй.
Япон Солонгос бол хужаа нарын нэг хувилбар .Адилхан хужаа нар..Японы хошногыг долоосон пзда нар зайлсан байдаа..
МАН Чингисийн угсааны голдуу Монголын 100 мянга гаруй иргэнийг хоморголон алж цаазалсан.Энэ монголын төрт есны уламжлал мөн үү. Одоо МАН-ын мантуу нүүрт гамин Хүй Сю Жан японы хааныг харж далдаганан навсаганаад мангайж инээх юм болж байна уу? Тэр дээр байгаа хуцаад байгаа хунхууз сда зайлсан байдаа.
Хуйвалдааны засгийг эцэслэ
Үнэн, сонгуулиар холимог тогтолцоог сонгосон. Ард түмэн холимог тогтолцоогоор төрийг олон нам эвсэл барих ёстой гэж шийдэж, санал орхигдуулахгүй байх зарчимдаа үнэнч байхыг шаардаж байна.
Зүүд
90-ээд оны эхээр япончуудын буцалтгүй тусламж тус болсон. Содном, самбуу нар 90 онд шведийн хүннүгийн засгийг байгуулахаас айж японы тусламжыг аваагүй
Тэц 3-ын осол социалист системээс гарч байж алга болно
Нострадамус мөнхийн хөдөлгүүр хийнэ гэж зөгнөсөн. Дундад зуунд мөнхийн хөдөлгүүр хийснийг зөгнөөгүй