sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1. /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарч байсан “Интер” баг Бразилын “Флуминенсе" багт хожигдсоноор АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч чадсангүй.

Хойд Каролина муж улсын Шарлотт хотод болсон уг тоглолтонд Бразилын багийн Херман Кано (4 дэх минут), Эркулес (90+3) нар гоол оруулснаар бразилчууд 2:0-оор ялалт байгууллаа.




Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд “Интер”-т тоглодог Арменийн хагас хамгаалагч Генрих Мхитарян, “Флуминенсе” багийн дасгалжуулагч Ренато Гаушо нарын хооронд үл ойлголцол үүссэнээр зодоон болж, Гаушо шар хуудсаар торгуулжээ.




Одоо “Манчестер Сити”, Саудын Арабын “Аль-Хилал” багуудын хожсон нь шөвгийн 8-д Бразилын багтай долоодугаар сарын 4-нд тоглоно. "Флуминенсе" шилдэг 8-д шалгарсан Европын бус хоёр дахь баг болж байна. Өмнө нь Бразилын "Палмейрас", Английн "Челси", Францын "Пари Сен-Жермен", Германы "Бавариа" багууд шөвгийн 8-д шалгарсан юм.


Б.Адъяахүү