
Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.
Улс төр оволзоод ирэхээр бай нь Засгийн газар болчих гээд байдаг талтай. Г.Занданшатарын Засгийн газарт ингэж онилуулах шалтаг бас бий. Учир нь, тэрээр өмнөх Засгийн газрын залгамжийг хадгалж авч үлдсэн. Хамтарсан Засгийн газар хэвээр үргэлжилж байна. АН гарч оронд нь ИЗНН орсон. Энэ нь ИХ-д хүчтэй сөрөг хүчнийг бий болгосон. АН сөрөг хүчний байрнаас улс төр хийх нь тодорхой. Хийгээд ч эхэлсэн байна. Гэхдээ үүнийг улс төрийн жам ёсны үйл явц гэж болно. Сайн талаас нь харвал энэ Засгийн газрын ажил чангахан хяналттай болсон. Харин нөгөө талаасаа, АН хэт улстөржвөл бодлогын зарим томоохон ажилд нь чөдөр тушаа, саад тотгор болохыг үгүйсгэхгүй.
Нэмээд, МАН-ынхан Г.Занданшатарын Засгийн газарт ханатал багтсан уу гэвэл үгүй. УИХ-ын дараалсан гурван сонгуульд ялж, дангаараа шахам засаглаж ирсэн МАН-ынхан 2024 оны сонгуулиас хойш төр, засгийн албан тушаалуудыг хамтарсан намуудтайгаа хуваах болсон. Энэ үүднээс Г.Занданшатарт Засгийн газрын тэргүүний хувьд намынх нь зүгээс даралт ирэх магадлалтай.
Мөн МАН-д, ялангуяа УИХ дахь бүлэгт нь хуваагдал үүсчихсэн. АН ч тийм байна.
Нэг ёсондоо, Монголын улс төрийн хоёр том нам улс төрийн хаашаа ч хөдөлж мэдэх бүлэгнэлтэй болоод байгаа юм.
Товчхондоо, энэ нь Засгийн газарт тийм ч сайнгүй тусгал үзүүлж мэднэ. Угаас, зүй тогтол нь тийм юм.
Гэхдээ МАН-ынхан, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн субьектүүд дотоодын улс төр ийм хурцадмал үед хамгийн оновчтой сонголтыг хийжээ. Ийм дүгнэлт өнгөрсөн өдрүүдэд хийгдэж байна. Энэ нь ч ойрын өдрүүдэд харагдлаа. Тодруулбал, “...Улс төрийн ийм ороо бусгаа, тодорхойгүй цаг үед Г.Занданшатараас өөр хүн засаглах бараг боломжгүй байж” гэдэг нь ойлгогдоод эхэллээ.
Яагаад гэхээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын хувь улстөрчийн онцлог байдаг. Тэрээр их улс төрд орж ирснээсээ хойшх бүхий л цаг хугацаандаа аль нэг тийш хэтийдэж туйлшралгүй явж ирсэн. Түүний улс төрийн түүх аль 2003 оноос ХХАА-н дэд сайдаар томилогдоод эхэлжээ. Түүнээс хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Тэгэхдээ УИХ-ын даргаар хоёр удаа ажиллачихсан. Мөн Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Ийм атал гоцолж тоглосон улс төр хийж яваагүй байдаг.
Тийм атлаа, шаардлагатай цаг үед өндөр дээд албан тушаалд дэвшин томилогдож гарч ирдэг.
Тухайлбал, Монголын улс төрд 2017-2019 он бас л бужигнаан, булгиан ихтэй цаг байв. Эрх барьж байсан МАН-д удирдлага солигдсон үе л дээ. Тэгэхэд, М.Энхболд нарыг буулгаж У.Хүрэлсүх нар гарч ирсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед МАН-ын даргаар хоёр удаа, Ерөнхий сайд байсан М.Энхболдын оронд УИХ-ын дарга болох хүн 2019 онд МАН-аас олоход хэцүү л байв. Чухамдаа, тэгэхэд намынхан нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосон. Өөрөө амбицалж гүйгээд, бусдаас онцгойрч тодрох гэж попроод байдаггүй Г.Занданшатар гэнэт ингээд томилогдсон. УИХ-ын дарга болоод удалгүй энэ албан тушаалдаа тохироод эхэлсэн. “...УИХ-ын даргын албан тушаалд жижигдлээ, багадлаа” гэдэг шүүмж ер нь гараагүй дээ. Хөвхөлзөж байсан улс төр ч намдсан. Тэрээр 2020 оны сонгуулийн дараа дахиад УИХ-ын даргаар сонгогдсон. Хэрэв тэр тааруухан спикер байсан бол дахин сонгогдох уу даа.
Гэхдээ, өнөөдөр түүнийг Ерөнхий сайд болоход нь шүүмж өрнүүлж байгаа талууд байна. Тэд “…Шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш” гээд байгаа юм. Хэрэв тэр УИХ-ын гишүүн болъё гэвэл түүнд орж ирэх үүд нь нээлттэй гэхэд болно. Өөрийнх нь тойргоос нэр дэвшиж сонгогдсон Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхээс ял шийтгүүлчихсэн. Тэрээр УИХ-ын гишүүнээс дефакто татагдсан. Тиймээс, Г.Занданшатар тэрхүү орон гарсан мандат дээр нэр дэвшихэд дуугай л гараад ирнэ. Гэсэн ч тэрээр ийм хөдөлгөөн хийхгүй л байна. Энэ асуудлаар нам нь, эрх бүхий субьектүүд түүнд юу гэж зөвлөх юм, бүү мэд.
Нөгөө талаасаа, ингээд УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдтай байгаад үзээд гэмгүй л болов уу. Энэ нь Засгийн газрын ажлыг УИХ-тай холихгүй байх талтай. Өөрөөр хэлбэл, УИХ хууль тогтоох, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ тус тусдаа хэрэгжүүлэх ёстойг харуулах сайн талтай ч байж мэднэ. Тэгвэл цаашдаа ийм байх жишиг болж үлдэх болох юм. Энэ дүгнэлт зөв эсэхийг ирэх өдрүүд харуулна, болоогүй байна.
Харин, энд хэлэх гэсэн санаа бол Г.Занданшатар улс төрийн ийм хүнд үед хэцүү атлаа өндөр дээд албан тушаалд томилогддог. Энэ удаад ч гэсэн дотоодын улс төрийн, засаглал хоорондын зодоонтой цаг таарлаа. Болсон явдал гэвэл, зөвхөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулаагүй юм. Хамтарсан Засгийн газраас МАН-ынхан мөнхийн өрсөлдөгч АН-ыг гаргасан. Тус нам сөрөг хүчний байр суурь руу нь илгээсэн. Үүнээс үүдээд, Монголын улс төрийн маш том өөрчлөлт хийгдсэн. Нэг үгээр, энэ бол эрх баригчдын хувьд том эрсдэл үүсчихэж байгаа юм. Хүнд хэцүү үе ирлээ гэсэн үг. Ийм л учраас Засгийн газрыг “аваар осол”-гүй залаад явах нь Ерөнхий сайдын шандсыг шалгасан явдал болж хувирч байгаа хэрэг. Тэр хэрээр “…Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг олны анхаарлыг татсан биз. Ер нь бол, шинэ Ерөнхий сайд тодролгүй олон ч хоног дуншсан. Олон ч улстөрчийн нэр яригдсан. Тэгж тэгж ЕТГ-ын дарга Г.Занданшатар тодорч гарч ирсэн. Ер нь ч тэгээд хэд хоногийн турш шинээр Ерөнхий сайд болох хүмүүсийн нэр яригдахад хамгийн боломжтой нь тэр л байсан. Улмаар, намаасаа сонгогдож, УИХ-аас томилогдсон. Тэгвэл, “…Яагаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэвшүүлж, дэмжсэн бэ” гэхээр тэр бол улс төрийн хүнд хэцүү цаг үеийн улс төрийн баланс болдогт л байдаг болов уу. Нэг бус удаа ийм цаг үед сонгогдож буй учраас тийм дүгнэлт гарцаагүй гарч байна.
Ер нь, Г.Занданшатар энэ мэт бодлогын асуудал дээр нэг л зарчим барьдаг чанартай. Харахад зөөлөн хэрнээ зарчмаа бол хатуу барьдаг. Харин, улс төрийн PR-т төдийлэн өндөр ач холбогдол өгдөггүй нь анзаарагддаг. Өөрийгөө ойлгуулах гэж гоёж гоодоод байдаггүй улстөрч гэгддэг. Бас, улс төрийн нөлөө авах гэж талцаж тоглодоггүй хүн байгаа юм. Тэгсэн хэр нь, заримдаа баргийн хүнээс гарахааргүй үйлдлийг ч хийдэг. 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгийн орд дээр тусгай ажиллагаа удирдаж явуулахад нь олон хүн гайхсан. Улстөрчид ч тэр үед “…Зандан ингэчихлээ” гээд нүд нь орой дээрээ гарчихсан явж л байсан. Онцгой сонин биш ч тэр үед төр тэгэх л ёстойг Г.Занданшатар гүйцэтгэсэн нь тэр. Сая л гэхэд өөрийг нь Ерөнхий сайдаар томилдог чуулган дээр “…Авлигатай тэмцэж чадах уу гэж байна. УИХ парламентын хяналт шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эрхийг хангаж, ногоон автобус, нүүрс, Хөгжлийн банк, эмийн чанар гэх мэт олон нээлттэй сонсголыг зохион байгуулж, парламентын хяналт шалгалтын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Иймээс би өөрийгөө үгээрээ биш үйлдлээрээ авлигатай тэмцэж чадсан улстөрч гэж баттай хэлж чадна” гэсэн юм. Тэр ингэж л ярьдаг. Зарчим нь гэсэн үг.
Дээрээс нь, Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойшх 20-иод хоногт гал гаргавал гаргахаар олон шийдлийг гаргалаа. Тэр “…Монгол Улсын мега төсөл бол хүний хөгжил юм” гэв. Хүн бүрт таалагдав. “…Төрийн хэмнэлтийн бодлогыг удирдах албан тушаалтнуудаас эхэлнэ” гэлээ. Олон нийтээс талархал хүлээв.
Уг нь эдгээр шийдвэрийн ард МАН-ынхны ч, АН-ынхны ч гишүүдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Гэхдээ үүгээр ард түмэн, олон нийтийн эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдана.
Магадгүй, өнөөдөр Г.Занданшатараас өөр хүн Ерөнхий сайд болсон бол эдгээр болоод өнөөгийн улс төрийн пянд дийлдэж, өдийд “тойрох хуудас”-аа зуруулаад явж байж мэдэх л юм. Гэвч, тэр Ерөнхий сайд учраас Засгийн газар улс төрийн зодоонд хутгалдаж оролцохгүй болохоор ажил нь аятайхан үргэлжлээд явчихаар харагдаж байна. Шулуухан хэлэхэд, Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна гэсэн үг.
Угаасаа, ингэвэл сайн. Улс төр тогтож, төр тогтворжино. Тэр нь Монголд, монголчуудад тустай.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл14
Khangain busees garch chadaagui 4 aimag tuluulj chadaagui huniig hucheer huuvaldaanii jurmaar erunhii said bolgoson doo?? Yum buhen uchirtai udahgui zasag ni unah bailgui hereg erhlehiin darga ni uls turd olon jil yavsan nertei oroltsoogui hereg gej baihgui jidu..hugjiliin bank..tender..kontsees geed..???
Gaigui "Tarhitai" baij magadgui ch ashigladaggui. Turiin Deediin Deed Erhiig barih Baiguullagiig udirdaj baisan ch 8 jil, bur 8 jil orchim Zasgiin Gazariin-haa door ni oron, teriij hevtchiheed tsuhuigaagui shuu. Chingis Ih Haanii Turt Esnii EREMBE-iig ingej alj togtoj irsen etgeed shuu, unendee. 2012 onii havar Gadaad Hurungu Oruulagchidiig huuj gargahad minii Er.Zahiralaar ni ajillaj bsn Kompani garsan. Mongol Hun Zahiralaar ni ajillahad naad zah ni Uurhaig Sorchilj Uhahiig zogsooh, mongol zasvarchin ajilchidinhaa tsaling 6000 $$-t hurgeh, tolgoi Kompanidaa yamar ch Damjlaga-guigeer asuudlaa shuud tavij sanhuugee nemegduuleh, eruul mend bolovsrol, hugjil-iin concept-toi bolj Uurhain Bus niigemiin asuudaliig devshuulen Tusgai Funding tataj Anhdagch bolj bailaa. Minii uuriin Tsalin Hangamj ch Delhiin Jishigeer anh udaa bodogdoj baij bilee. Naad zah ni gehed l huviin min bolon ger buliin min Hangamj ch uurchlugduj Commercial Ongotsoor nisehgui bolomj l garval Kompaniin Tusgaigaar niseh
...mongol ajilchidaa gadaagiin uurhaid selgen ajilluulj surgah, gadaad hel surgah, gadaadad amraah, uuruh ger buleeree Oman Monaco Emirat-d amrah erh edleh zereg baiv....Mongoliig min nuraaj l baival setgel ni hanadag munaguud duusna gej baihgui umaa.
Salhitiin Uurhaigaar Jenko-iin dor orood bas teriichiheed bsn gdg bil uu, huurhii. Odoo Huukiin dor. Herev ee Regime Change-boldog bol namar hurehgui l unah baih daa. Vassal ulsuudad nuhtsul ni burdchihsen baidag teorem uilchildeg gesen shuu. Er ni hetsuu l bolj bn. Buh uzuulelt index-eer delhiin suul mushgiaad l yavj bn. Gants gialtaah um gevel Speaker Amarbaysgalan ni sayhan buh huuli durem juramd Hunii Erhiig Hamgaalah Zaalt orno gev uu? Heregjeesei I bilee gej zalbiraya.
за энэ ч зандкагийн сайных биш,хүүкийн гаргасан засгийн эргэлтийн үр дүн шүү дээ,хүүк хууль өөрчилж дахин еөк болж чадахгүй бол зандка еөк,хүүк ес болно,дараа нь хүүк дахин еөк болж насаараа еөк болох комбинацын эхлэлийн тоглоомын хүн ш дээ,одоо баялгийн сан, олигархууд гэгдэх луйварчдын хөрөнгө хураах хуулиуд будаа болно,хэрэв батлагдлаа гэхэд хүүкийн 14тэрбумын хэрэг сөхөгдөөд хэрэг бишдэнэ биз дээ,урбаник лхагважавын хэлдгээр эрүүгийн хэрэгтэн ерөнхийлөгчтэй гэдгээ бүү март,мартвал сөнөнө баабараас ишлэв
МАН-н хялар гахайн хошногыг энэ Баяр гэгч баньд долоогоод эхэллээ,
Бүдүүн бодон Зандка сая төсвийн тодотгол хийгээд 2 их наяд 300 тэрбум төгрөгийн таналт хасалт хийсэн нь зөв ! орон тоо цомтгож цөөлсөн нь зөв ! Гэхдээ эргээд нөгөө цомтгосон хүмүүстээ нөхөн олговор гээд нийт 1 их наяд 800 тэрбум төгрөг өгчихөөр ямар хэрэг байх вэ дэ ! үүнийг ойлгохгүй юм ! Аргагүй тэнэг гахай юм да !
ОДОО ШУУД НАМЫН ДАРГАА АВАААА ХОЙШЛУУЛАХ ШААРРДЛАГАГҮЙ
АН-ын Гантөмөрт арьсаа өвчүүлэхгүйн тулд хамелион шиг л ажиллах байх. 90 оноос эхлэн улс төрд тасралтгүй явсан гэхээр улс орны уналт доройтол энэ хүнтэй салшгүй холбоотой. Олигархи хулгайч нар нь 2 суганаас нь өргөөд хөдөлгөхгүй дээш цоройгоод явчихна гэсэн мөрөөдөлтэй байгаа биз.
Ухаантай царай гаргаж жүжиглэсэн хялар нүдэт идэмхий гахай Зан Дао Шао зайл пзда минь
Удам судар өссөн орчин х,гэрийн хүмүүжил,ээж аавын сургаал гэж хүнийг хүнээр нь байлгадаг бх аа. Оюун эрдэнэ бол хажууд нь нус бж дээ
Гандан хоншоорт гахай Зан Дао хувьдаа бизнес байхгүй зөвхөн саарал ордонд хошногоо ухаж үнэрлэж шуухутнаж суугаад яаж ингэж лусын хаан шиг баяжиж чадав? Нууц нь юунд байна?
Ганц дайснаа дараад амар сайхан даа жаргаж сүх далайтал үхэр амар гээд суугаад байж дээ
Хүүрэнсүг,Занг Дао Шао нарын гахай царайг харахаар гахайн хорооны баас шээс ялгадас үнэртэгдэж дотор муухай оргиод явчих юм.Энэ юуных байдаг юм бол? Энэ хулгайчууд урд насандаа хятад газар гахай байсан юм биш байгаа..