.png)
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС)-тай 60 хоногийн хугацаанд гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг зөвшөөрсөн бөгөөд ХАМАС-ыг ч хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Трамп энэ тухай нийгмийн сүлжээнд: "Америк, Израиль Газын зурвасын нөхцөл байдлын талаар удаан цагаар хэлэлцээ хийж, 60 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд шаардлагатай нөхцөлүүдийг Израиль хүлээн зөвшөөрсөн бөгөөд Катар, Египет хоёр хэлэлцээрийн эцсийн текстийг өргөн барих болно " гэжээ.
Трамп хэлэхдээ, энэхүү хэлэлцээрийг ХАМАС хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна, үгүй бол нөхцөл байдал улам муудах болно гэсэн байна.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Трамп 7-р сарын 7-нд Америкт айлчилж буй Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзалт хийн, Газын зурвасын байдал болон Ираны цөмийн асуудлаар ярилцах болно. Энэ оны нэгдүгээр сард Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш Нетаньяхугийн АНУ-д хийж буй гурав дахь айлчлал болох гэж байгаа юм.
Г.Бямба
Сэтгэгдэл0