sonin.mn

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 8. /ТАСС/. Өчигдөр Оросын теннисчин Мирра Андреева 18 нас 69 хоногтойдоо Уимблдоны тэмцээний шөвгийн 8-д анх удаа шалгарчээ. Өмнө нь 2005 онд түүний эх орон нэгт М.Шарапова мөн насандаа шилдэг наймд багтаж байсан бөгөөд тэрбээр 2004 онд аваргалж байв. Түүнчлэн 2006 оноос хойш анх удаагаа Оросын гурван эмэгтэй теннисчин Уимблдоны шөвгийн 8-д шалгарсан байна. Тэд бол М.Андреева, Людмила Самсонова, Анастасия Павлюченкова нар юм.  


Өмнө нь 2005 онд шөвгийн 8-д Шарапова, Кузнецова, Мыскина и Надежда Петрова гэсэн Оросын дөрвөн эмэгтэй теннисчин шалгарч байжээ. Тэднээс зөвхөн Шарапова хагас шигшээд тоглосон юм. Уимблдон бол энэ улиралд болж буй Их дуулгын гурав дахь тэмцээн бөгөөд зүлгэн талбайд явагддаг. Энэ удаагийн тэмцээний шагналын сан 53,5 сая ам.доллар бөгөөд 13-нд дуусна. Өмнөх тэмцээний ялагч бол Чехийн теннисчин Барбора Крейчикова юм. 



Б.Адъяахүү