
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ата-Бейит” түүхийн дурсгалын цогцолборт байрлах “Үркүн” дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Төлөөлөгчдийг “Ата-Бейит” цогцолборт хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Төрийн хүндэт харуул жагсаж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим угтлаа.
“Үркүн” дурсгалын хөшөөнд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай юм.
Сэтгэгдэл2
Киргиз Монголтой адилхан төстэй өгөгдөлтэй тул зарим тал дээр шууд өрсөлдөгч юм. Киргизийн түүхийг харвал цагтаа нэгэн жаран жилийн турш Монголын газар нутаг дээр улсаа байгуулж явсан. Иймд шууд иж бүрэн түнш болох боломж байхгүй. Зарим талаар бидний эрх ашиг зөрчилдөнө. Тэнэг эрх баригчид галзуурч байна.
Kirkizuud mal hylgaildag gee biz dee!!!esbel bi byryy sonsonnoo yy?....tagna tybagiinhan ybsiin nytagaar hileer orj ireed heden adyyg mini tyygaad gardag gej sonsson?..............ynen yy?................