sonin.mn

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 30 жилийн ой өнөө жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор " Их хурд-10" уралдааны түрүү морьдын бай шагнал болох есөн ширхэг "Toyota Land Cruiser 300" машиныг ивээн тэтгэгч нар нь ММСУХ-нд хүлээлгэн өгчээ.


Тодруулбал: Энэ жилийн түрүү морьдын бай шагнал болох авто машинуудыг дараах байгууллага, хувь хүмүүс ивээн тэтгэж байна.


Азарга нас: Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон Уран” ХХК-ийн захирал Батсүхийн Наранхүү


Их нас: Монгол Улсын Тод Манлай уяач Пүрэвийн Батсайхан "АПУ ХК"


Соёолон нас: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, “Капитрон Банк”


Хязаалан нас: “Хүй Мандал Гал” гал уяа


Шүдлэн нас: Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн 


Даага нас: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнэ, “Шүтээн Эрдэнэ” ХХК


Сонгомол дээд нас: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнх, “Platinum Land” ХХК


Сонгомол дунд нас: Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Манлай Манлай уяач Гантөмөрийн Чинзориг


Сонгомол бага нас: Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай уяач Бичээрэйн Далай нар ивээн тэтгэх юм байна.



М.Чой