
Төв Азийн хоёр улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй Төрийн айлчлалтай шууд холбохгүй ч геополитикийн ба стратегийн ач холбогдол талаас нь хуучин СССР-ийн Дундад Ази өнөөдөр хэрхэн ямар тоглогч болчихсныг эрхбиш мэдүүлэх үүднээс 2022 онд хэвлүүлсэн энэ номынхоо хэсгээс толилуулъя.
ОХУ-аас хуучин СССР-ийн Дундад Ази руу хандсан 2-3 чиглэлийн бодлого явуулж байх шиг санагддаг. АНУ-тай яачих бол, АНУ хэнийг нь очоод элсүүлчих бол гэсэн ямагтын хардлага (1); Лалын терроризм, экстремизмийн байнгын аюулын эсрэг сөрөн зогсох (2). Эхний бодлого Кремлийн сэтгэлийн угт байдаг ба АНУ-тай тогтоосон хоёр талын харилцааг нь байнга хянах, анах, хариу үйлдэл үзүүлэх, анхааруулах, сэрэмжлүүлэх, хатуурхах гэх мэт олон хэлбэрээр илрэлээ олдог. “Х” гээд нэрлэчихсэн ч болно. Энэ нь 1. “харах”; 2. “хардах”; 3. “харамлах”; 4. “хянах” ; 5. “хатуурхах” гэж.
Америкийн бодит аюул Төв Азид алга, харин лалын их аюул оршиж байна гэдгийг «Валдай» клуб, «Гадаад бодлого» гэх агентлагаас толилуулсан «Олон улсын аюул занал-2016» баримт бичигт анхааруулж байсныг энд дурдах нь зөв болов уу.
Энэ бол Кремль дэх эрх баригчиддаа хандаж оросын өөрийнх нь толгой эрдэмтэд зөвлөж байгаа хэрэг шүү дээ.
Өөр нэг асуудал бол Оросын хувьд бодлогынх нь гуравдахь чиглэл (3) гэе дээ. Шууд эшлэе. “Россотрудничество” гэх байгууллагын дарга Евгений Примаковын ярьснаар, хуучин Зөвлөлтийн БНУ-уудад орос хэлт иргэд рүү дайрч давшлах дарамтлах явдал давтагдаж, энэ бүхэнд нь Орос хариу барих хэрэгтэй болжээ. Орос хэлээр ярьдаг хүн амын нөхцөл байдал эрс муудсаны тодорхой жишээ нь Казахстан дахь үндсэрхэг хөдөлгөөний өсөлт дэвжилт, тэнд дэлгүүр, улсын байгууллагуудад зөвхөн казах хэлээр ярихыг туршиж эхэлсэн явдал ажээ. Казахстанд орос хэл нь албан ёсны статустай. Тус улсын Үндсэн хуульд бичсэнээр төрийн хэл болох казах хэлтэй тэнцүү хэрэглэгдэх ёстой атал одоо завхруулаад эхэллээ хэмээн Примаков халаглажээ.
Энд зөвхөн ганц жишээ дурдаж байна. Белоруссаас бусад бүх улсад иймэрхүү үзэгдэл харагддаг. Украинд бүр ноцтой хэмжээнд хүрсэн. Дайсан улсын хүрээллийн сонгодог жишээ нь орос хэл ба орос хэлтнүүдийн энэхүү эмгэнэл яалт ч үгүй мөн. Орос өөрөө холбоотон гэж үздэг, хамгийн дотно Казахстанд нь ингэж байгаа юм чинь бусдад нь ямар нэгэн гэрэл гэгээ байна уу?
Орос угсаатай, орос гаралтай, орос хэлтэй хүн амын маргаан ялангуяа Казахстантай зогсохгүй үргэлжлэх төлөвтэй. Тус улсын хойд мужууд нь хасаг бус хүн амын төвлөрсөн газар нутаг. Заримд нь казахуудаасаа оросууд нь тооны хувьд давна. Тэд нь зүгээр суухгүй, наад хасагуудынхаа сэтгэлд аль хэдийнээ сэв суулгачихсан. Казахстан тусгаар тогтносон эхний жилээс л «Өмнөд Сибирийн БНУ» байгуулах, эсвэл ОХУ-тай шууд нэгдэх минь гээд улс төрийн элдэв ажиллагаа өрнүүлсэн. Украинд ийм тэмцэгчидтэй одоо л буу шийдэмдээ тулж тэмцэж байгаа бол Казахстанд харин эрс хатуу аргаар таслан зогсоож иржээ.
Орос ч Казахстаны хөлд ямагт сөгдөж ирсэн нь гайхалтай. Владимир Путин залуучуудын “Селигер” гэх форумд үг хэлэхдээ, “Казахстан бол бидний хамгийн ойрын стратегийн холбоотон бөгөөд түнш” хэмээн тодорхойлоод, Казахстан нь Оросоос 10 дахин жижиг улс мөн боловч европын хэмжүүрээр ямар ч гэсэн том орон, Казахстаны иргэдийн дийлэнх олонхи нь Оростой харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг гэдэгт би итгэдэг хэмээн ярьж байжээ.
Тус улсыг америкийн тал баримтлагч националистууд бүрэн «казахчилах» бодлого явуулж байна. Орос-Казахстаны хоорондын хэлний холбоог үймүүлж, тус улсын дотоод улс төрийн амьдралд АНУ-ын нөлөөг оруулж ирэхийг оролддог. «Хэлний харгалзагчид»-ын хүчээр русофобын суртал нэвтрүүлэг явуулан орос хэлэнд дайн зарлуулах, орос хэлийг тус улсад аюул занал мэтээр ойлгуулахыг АНУ оролдож буй хэмээн Орост харддаг. Гэвч казахуудын олонхи нь Оросын талд байгаа ба АНУ-ын БХЯ-ны захиалгаар 2020 онд тандалт судалгаа явуулаад үзтэл тус улсын оршин суугчдын 74.1 хувь нь Москватай холбоотноороо байх, 27 хувь нь Вашингтонтой холбоотон болох хүслээ илэрхийлжээ.
Орос иргэдийн (орос хэл бас орно) асуудал миний очиж үзсэнээр Азербайжан, Тажикистанд лав шийдэгдчихсэн. Ор мөргүй нүүгээд алга болсон уу, эсвэл угаасаа тэнд оршин сууж байгаагүй юу гэлтэй сураггүй болчихсон байхыг хоёр нүдээрээ харсан болоод тэгж хэлж байна.
Оростой харилцаагаа хурцатгахгүй байж байгаад аажмаар хөөж явуулаад улс орноо Оросын соёлын нөлөөнөөс гаргачихсан. Туркменистаныг бас тэгж ойлгодог. Узбекистан, Киргизэд орос хэлт хүн ам гэж Казахстан шиг их бөөгнөрөөд үлдчихсэн биш болов уу. Өөрөөр хэлбэл Оросын хувьд Төв Ази, Азербайжан нь Оросын зөөлөн хүчний бодлогод эргэж автахааргүй цааш харсан шиг байгаа юм.
Энэ утгаар авч үзвэл 70 сая хүн ам бүхий Төв Азид Зөвлөлтийн үеэс онгойж суларсан орон зайг радикал исламизм, наркотрафик, дээр нь тогтворгүй байдал нөхөж, тэр нь яван явсаар Орост өөрт нь асар их асуудал бэрхшээл дагуулах аюул л хэтдээ харагдаад байна. Хэрэв Төв Азийн аль нэг суларсан улс нь коллапс болж, тэнд террорист квази-төр улс (Талибаны Афган шиг) үүсвэл ОХУ руу радикалууд өдөр шөнөгүй цувна, Орос тайван байна гэж худлаа, тийм суларсан улс нь Тажикистан байж болно, гэм нь 2021 онд Талибан Афганистанд засгийн эрх аваад ирээдүйд Оросоор дүүрэн хөлхөх төв ази, афганчуудын миграц нэн бодитой боллоо. Төв Азиас гадна Кавказад лалын аюул (байнга!) оршсоор байна. Евро-Атлантыг сонгосон Гүрж, евроинтеграцыг сонгосон Украин, сонгож байгаа Молдоваас илүүтэй энэ л чухам Оросын хувьд гол аюул болов уу.
Энэ тухай шинэ сэргэг мэдээ баримт ч салахаа байлаа. ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвслийг ШХАБ-тай холбон Афганистаны аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт анх удаа Душанбед зохион байгуулсныг жишээлж болно. «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос үүссэн нь анхаарал татлаа. Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч гишүүн, хоёр хөршөөсөө жинхлэх урилга байнга авч байдгийн хувьд би ШХАБ-ыг өмнө нь гаргаж бичлээ.Тэгээд ч 6 гишүүн бүхий ОДКБ-г 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс бүхий ШХАБ-тай харьцуулмааргүй.
«ШХАБ-ОДКБ» форматаар болсон тэрхүү дээд хэмжээний уулзалт дээр юу яригдсан бэ? Эшлэе. “Глобал бүс нутгийн аюулгүй байдлын салбарт нааштай өөрчлөлт байхгүйг би харж байна. Хэрэг дээрээ ОДКБ-гийн гишүүн улсуудын хил бүх үзүүлэлтээрээ түгшүүртэй хэвээрээ байна.Тажик-Афганы хил дээр байдал хурцадвал Тажикистаны аюулгүй байдлыг хангахын тулд хамтаараа практик арга хэмжээ авна, үүний тулд 2021 ондоо багтаан ОДКБ-гийн хамтарсан хүчний «Поиск-2021», «Эшелон-2021», «Взаимодействие-2021», «Кобальт-2021» гэх цуврал хээрийн сургууль хийнэ. Афганистантай хамгийн урт буюу 1344 км хиллэдэг, тэгээд хилийн шугам нь бартаа уул хад саад ихтэй тул тажик-афганы хилийг бэхжүүлэх улс хоорондын бүхэл цогц программ авч хэрэгжүүлэх талаар ОДКБ шургуу ажиллахаар боллоо.
«Талибан» маш эрчимтэйгээр Афганистаны нутаг дэвсгэрийг эзлээд тэр улсад засгийн эрх гэнэт солигдсон нь Төв Азийн бүс нутгийн байдалд ноцтой нөлөөлж, маш ихээр түгшээлээ.
Ийм учраас ОДКБ эвслийн хамтарсан цэргийн оперативын бүлгийг Төв Азид байрлуулах төлөвлөгөөг батлан мөрдөнө. Энэ нь тусгай зориулалтын цэрэг (КСОР) байх болно” гэдгийг ОДКБ-гийн ЕНБД Станислав Зась мэдэгджээ. Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос, Тажикистаны хамтын цэргийн хүч Төв Азийн аюулгүй байдлын манаанд энэ цаг үеэс эхлэн ийнхүү зогсох боллоо.
Тэрхүү «ШХАБ-ОДКБ» уулзалт дээр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Афганистаны одоогийн байдлыг «сүйрлийн» хэмээн тодорхойлсон ба энэ хөрш улс нь хүмүүнлэгийн сүйрэлд автсаныг анхааруулжээ. ОДКБ-гийн Тунхаглал гэдгийг зөвлөлийн чуулганаас гаргасан байх бөгөөд Душанбейн уулзалт дээр гишүүн орнууд нь Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч байрлуулахгүй хэмээн албан ёсоор зарласан. Гэтэл Афганистаны дүрвэгсдийг хүлээн авахгүй ба АНУ, НАТО-гийн цэргийн объектыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй хэмээн санал нэгтэй мэдэгдсэн мэтээр оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаран зарласан нь нөгөө “АНУ-тай яачих бол?”, “АНУ хэнийг нь очоод элсүүлчих бол?” гэсэн оросын хардлага явж байгаа нь тэр болов уу.
Ямар ч л гэсэн «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос Төв Азид буй болж, тэр нь Оросын чин хүслийг тээсэн алхам боллоо. Бүр томоор авч үзвэл ШХАБ-д жинхлэх урилга авсан Иран зохих процедурыг дамжин хоёр жилийн дараа жинхэнэ гишүүн нь болно.
Энэ нь цаашаа даян дэлхийд Орос-Хятад-Иран гэх тэнхлэг төлөвшиж бүрдэх эхлэл болох магадлалтай. Логик утгаар тэгж ойлгогдож байна.
2021-2022 онд ОДКБ-г даргалах эрх Арменд шилжиж, дараагийн саммит Ереванд тохионо. Азербайжантай түмэн асуудал дагуулчихсан, Армен нь. Азербайжаныг нь Орост дайсан улс хэмээн албан бусаар үздэг болчихсон, Азербайжаных нь цаана Турк байж байдаг, Туркээр дамжаад НАТО-АНУ цаанаас нь ивгээгч гэж үзвэл ОДКБ, НАТО хоёр халз тулах магадлал бүр ч ойртох шиг.
Д.Баярхүү
Сэтгэгдэл21
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна! Яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд!"
"Надад Орос Украйны хэн ялах нь сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна!" гэж Борис Жонсон хэзээ ч хэлээгүй. Чи л тухйн үе Оросын нэг продагандач зурагтаар ярьсныг энд байнга давтаж байх юм? Жонсон барууныхнаас хамгийн түрүүг Украиныг дэмжиж тийш хамгийн түрүүн хамгийн олон удаа айлчилж, Украинд хамгийн эхэнд зэвсэг нийлүүлж эхэлсэн. Орос зурагт үзэж байхаа боль, Монголоор дүүрэн эрүүл саруул зурагт байна.
Казахстаны баруун хойд болон хойд нутгууд бол үнэн хэрэгтээ Оросын нутаг юм ! 1922 онд Зөвлөлт улсыг байгуулахад нэг согтуу нөхөр Казахстанд оруулаад зурчихсан юм ! Тэрийг нь өвчтэй Лёнин баталчихсан юм 91 онд сална гэж яаж мэдэх вэ дэ !Одоогийн Казахстан бол хэзээ нэг цагт Оросын ар нуруунаас хутга зооно ! Токоёв байгаа тулдаа одоохондоо гайгүй байна !
Харин ч Казахстаны нутаг болох Омскийг оросууд булааж авсан.
Bi oros kazak hun bish hondlongoos dugnehed Kazakhstan uneheer tusgaar uls mon yum bol orosiin soyoliin noloonoos ali boloh hurdan garah tegehdee ukrain shig hurts arga hereglej bolohgui baih... dashramd manaih ch gesen olon yum baina uund:tednii zaavraar hiisen ulsiin dalbaanaas tsusan ulaan ongiig avch harah niislel hotiin ner ulaanbaatariig niislel huree orgoo hemeeh huuchin neriig sergeeh zasag zahirgaanii negjiig negtgej tomruulah g.m olon ajil baina
Түргүүд урвахдаа амархан, Монголын түүхэнд Исмэл, Есүхэй, татарууд гээд л урвагч түргүүдийн тухай олон баримт бий, болгоомжтой байхад илүүдэхгүй. Уйгурууд ч урвасаар яваад өнөөдөр ийм болсон
Юуны чинь Есүхэй вэ? Новшоо.
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Хуучин СССР-ийн Республикууд Оросын нөлөөнөөс гараад дуусч байгаа юм байна.Зүүн Европын Соц байсан орнууд гараад дууссан. Манайх л Орост цахилгаан,бинзенээрээ багалзуурдуулаад үлдлээ. "Орос ахдаа багалзуурдуулсан чигээрээ үнэнчээр үхье" гэсэн шахуу уриатай Ояа гэгчид бүр ил цагаан Оросыг дэмжинэ. Алуурчин Жуковын хөшөөн дээр улаан туг бариад ялаа мэт шавааралдана. Увсын 100 жилийн ойгоор Цэдэнбалын "сүнс" амилан нутгаа эргэж байна. Өөр зөндөө юм дуулдана. Ояа бүлэглэл бүр засаг төрд ороод суучихсан. Монголоо хорлоод суух Крелийн даалгавартай гэмээр. РЦНК гэж нэг ил тагнуулын байгууллага тэднийг санхүүжүүлээд, турхираад байгаа гэж би харддаг. За. ер нь олон хүн тэгж харддаг юм байна лээ.Тэрнийг нь засаг төр нь дийлэхгүй. Яаж эдний гараас мултрах вэ, Монгол минь?
Өмнөговь Дорнодод үүрлэсэн хужаануудаа аваад эхлээд Монголоос зайлчихсан байдаа өмхий хуяа троллоо!
Хуучин СССР-ийн Республикууд Оросын нөлөөнөөс гараад дуусч байгаа юм байна.Зүүн Европын Соц байсан орнууд гараад дууссан. Манайх л Орост цахилгаан,бинзенээрээ багалзуурдуулаад үлдлээ. "Орос ахдаа багалзуурдуулсан чигээрээ үнэнчээр үхье" гэсэн шахуу уриатай Ояа гэгчид бүр ил цагаан Оросыг дэмжинэ. Алуурчин Жуковын хөшөөн дээр улаан туг бариад ялаа мэт шавааралдана. Увсын 100 жилийн ойгоор Цэдэнбалын "сүнс" амилан нутгаа эргэж байна. Өөр зөндөө юм дуулдана. Ояа бүлэглэл бүр засаг төрд ороод суучихсан. Монголоо хорлоод суух Кремль-ийн даалгавартай гэмээр. РЦНК гэж нэг ил тагнуулын байгууллага тэднийг санхүүжүүлээд, турхираад байгаа гэж би харддаг. За. ер нь олон хүн тэгж харддаг юм байна лээ.Тэрнийг нь засаг төр нь дийлэхгүй. Яаж эдний гараас мултрах вэ, Монгол минь? Хариулах
Бурхантай хүний нүүр бардам
"Надад Орос Украйны хэн ялах нь сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна!" гэж Борис Жонсон хэзээ ч хэлээгүй. Чи л тухйн үе Оросын нэг продагандач зурагтаар ярьсныг энд байнга давтаж байх юм? Жонсон барууныхнаас хамгийн түрүүг Украиныг дэмжиж тийш хамгийн түрүүн хамгийн олон удаа айлчилж, Украинд хамгийн эхэнд зэвсэг нийлүүлж эхэлсэн. Орос зурагт үзэж байхаа боль, Монголоор дүүрэн эрүүл саруул зурагт байна.
Орон нутагт бүх юмийн нь хангаад өгчихвөл төвлөрөл саарна. Зам дагаж хөгжил ирнэ. Судалгаагүй төслөөс түгжрэл үүссэн
Украйн орос руу довтлохгүй. Пуужингаас хамгаалах системийг америк, европоос түлхүү авахад л болох байсан
Эдийн засаг бол их мөнгө олохдоо биш хүрэлцээтэй ханамжтай байх юм
Төвийг сахих гэдэг үгийг монголчууд буруу орчуулснаас буруу нэрлээд байгаа юм. Америк орос хоёр төвийг сахидаг. Монгол ямар ч орны асуудалд оролцох ёсгүйг төвийг сахих гээд байгаа нь буруу. Элбэгдорж орост монгол улс төвийг сахина гэж хэлэхээр ойлголтын зөрүүгээс оросууд айсан
Монгол яааран украйн оросын асуудалд дүн тавьж болохгүй. Тиймээс ямар ч орны асуудалд оролцож болохгүй
Философич с.молор эрдэнэ төвийг сахих гэдэг үгний гадаад үгийг мэднэ.
Швед монголоор бол төвийг сахидаг.
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE. Imate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI.... Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-mail: hybridalliantcreditunion@gmail.com