
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 25 /BBC/. Спорт, зугаа цэнгэлийн шоуны домог болж, мэргэжлийн бөхийг дэлхий даяар алдаршуулан дэлгэрүүлсэн Халк Хоган 71 настайдаа таалал төгссөн тухай World Wrestling Entertainment /WWE/ пүрэв гарагт мэдэгдлээ. “WWE-гийн Алдрын танхимын гишүүн Халк Хоган нас барсан тухай мэдээг гүнээ эмгэнэн дуулгаж байна. Поп соёлын хамгийн алдартай бие хүмүүсийн нэг болох тэрбээр 1980-аад оны үед WWE дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм” гэж WWE-гийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд бичжээ.
2 м өндөр аварга том бие, мушгиа цагаан сахал, эрээн алчуураараа дэлхий дахинд танил болсон тэрбээр Флорида дахь гэртээ зүрх нь зогссоны улмаас нас барсан тухай түүний менежер ярьснаас эш татан NBC News мэдээлжээ.
Халк 1980-аад онд мэргэжлийн бөхийн нүүр царай болж байсан бөгөөд бөхийн шоу үзүүлбэрийг олон тэрбум доллар авчирдаг гэр бүлийн хүрээний зугаа цэнгэл болгон хувиргаж чадсан хүн юм. Тэрбээр рестлингийн төрөл дэх өөрийн алдар нэрийг ашиглан “Рокки-3”, “Булчинлаг Санта” зэрэг Холливүүдийн кинонуудад амжилттай тоглож байв. Түүний жинхэнэ нэр нь Жин Боллеа бөгөөд Жоржиа муж улсын Огаста хотод 1953 оны 8 дугаар сарын 11-нд төржээ. Удалгүй түүний гэр бүл Флорида муж улсын Тампа хотод шилжин суурьшсан байна. Дунд сургууль төгссөнийхөө дараа Хоган орон нутгийн рок хамтлагуудад басс гитар тоглож байгаад 1970-аад оны үед рестлингийн /барилдаан/ спортыг сонирхох болжээ.
1987 онд Мичиганы Pontiac Silverdome гэдэг ордонд болсон WrestleMania III шоунд оролцож, Францын бөх “Үлэмж” хочит Андрег ялсан нь түүний тамирчны замналд эргэлтийн цэг, амжилтын эхлэл байлаа. Тэрбээр Дэлхийн бөхийн холбоонд /WWF/ буцаж ирж, 1984 онд “Төмөр Шейх”-ийг ялснаар дэлхийн аварга болж, цолоо дөрвөн жилийн турш хамгаалжээ. Хоганы гэрэл зураг Sports Illustrated сэтгүүлийн хавтсан дээр нийтлэгдэж, попын ододтой хамт тоглолт хийснээр түүний нэр хүнд улам өсөв. WrestleMania шоуг телевизээр төлбөртэй шууд дамжуулах болсноор WWF нэр хүндээрээ рестлингийн төрөлд давамгайлах болжээ.
Хожим нь тэрбээр World Championship Wrestling холбоонд нэгдэж, шар өнгийн трикогоо хар өнгийнхөөр сольж, “Дэлхийн шинэ дэг журам” гэдэг дээрэмчдийн бүлгийн Хоган гэдэг хорон санаатны дүрд хувирсан нь түүний замналд шинэ үеийг авчирчээ.
Хэсэг хугацааны дараа 2002 онд WWF-д эргэн ирж, Дуэйн Жонсонтой хамт WrestleMania шоунд оролцох болов. Тэрбээр WWE-гийн Алдрын танхимд хоёр удаа бичигдсэн бөгөөд өөрийгөө рестлингийн “Бейб Рут“ /Нью-Йорк Янкиз” багийн нэрт бейсболчин/ хэмээн нэрлэж байжээ. Хоган гурван удаа гэрлэж байсан бөгөөд хоёр хүүхэдтэй. Анхны эхнэр Линдагийн хамт 2005-2007 онд “Hogan Knows Best” гэдэг реалити шоунд оролцож байв.
Ташрамд дурдахад, тэрбээр одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг идэвхтэй дэмжигч бөгөөд 1980-аад оны үед Хоган WrestleMania шоуны гол дүрд тоглож байхад нь Трамп уг шоуг төрөлх хотдоо зохион байгуулж байжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Сайхан хүн байлаа. Хэдэн хөөрхөн кинонд тоглосон доо.
Дараагийнх нь хэн бэ
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE. Imate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI.... Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-mail: hybridalliantcreditunion@gmail.com