
“Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хархорум-Мөнхийн хот” лекцээ “ТВ-9” телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ. Түүний Шинэ Хархорин хотын түүхэн ач холбогдлын тухай лекцийн хоёрдугаар хэсгийг бүрэн эхээр нь хүргэе.
“2026 онд Их эзэнт гүрний байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохионо”
-Би өмнөх лекцдээ Хархорум бол Их эзэнт гүрний үед дэлхийн нийслэл байсан гэдгийг тодотгож ярьсан. Мөн Хархорум хотыг байгуулах зарлигийг Чингис хаан буулгахдаа Мөнх тэнгэрийн хүчин дор гэсэн философи, ертөнцийг үзэх үзэлдээ нийцүүлэн буулгаж байсан билээ. Харин одоо Монголын Хархорум хоттой холбоотой бас нэгэн чухал зарчмыг хөндөн ярих нь зүйтэй байна. Энэ бол Монголын их амар амгалангаар орших ёс гэсэн зарчим юм. Намайг 12,13 настай байхад аав минь алдарт Жавахарлал Неру хэмээх Энэтхэгийн Ерөнхий сайд Бандида гэдэг хүний бичсэн “Дэлхийн түүх” гэсэн цуврал номыг орос хэлээр худалдан авч надад уншуулж байсан. Тэр олон сайхан боть номыг уншиж байхад та бидний бахархал болсон Чингис хааны тухай их сайхан үг байсныг уншаад манай гэр бүлийнхэн их олзуурхаж байсан юм.
Жавахарлал Неру Чингисийг тухайн үеийн Македони, Александр, Францын алдарт Наполеоноос илүү цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн байсан гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл тэр үед Чингис хааныг сайн хэлдэг хүн байгаагүй. Ялангуяа тэр үеийн ЗХУ-ын албан ёсны төр засгийн бодлого бол Чингис хаан их харгис хэрцгий хүн байсан. Чингис хаан ба түүний үр сад Оросыг эзэлсэн, ингэснээр Оросын хөгжлийг 200 жил хойшлуулсан гэж ингэж хэлдэг байсан. Би Чингис хааныг маань сайнаар хэлэх цаг ирнэ дээ гэсэн бодолтойгоор өссөн хүүхэд. Ингээд 2006 онд намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад аз тохиож Их эзэнт гүрний маань 800 жилийн ой болсон. Одоо ирэх жил буюу 2026 онд Их эзэнт гүрний маань байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохионо. 2006 онд би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа багадаа уншиж байсан нөгөө номоо санаж, ер нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд Чингис хааны тухай, Монголын их эзэнт гүрний тухай юу гэж дүгнэж байгаа бол гэж бодоод хүмүүст хандаж албан ёсны захидлаа явуулж “Та бүхэн Чингис хааны тухай Монголын их эзэнт гүрний тухай санаа бодлоо бичиж ирүүлнэ үү” гэсэн ийм хүсэлтийг тавьсан.
Ингэхэд тухайн үеийн төр засгийн тэргүүнүүд Их Монголын эзэнт гүрний тухай Их эзэн Чингис хааны маань тухай сайхан санаа бодлоо бичиж ирүүлсэн байдаг. Түүний дотор Францын ерөнхийлөгч Жак Ширакийн ирүүлсэн захидал надад их таалагдсан. Монголын эзэнт гүрний үед бол Монголын их амар амгалангаар орших ёс тогтож байсан. Энэ бол тухайн үеийн хамгийн шилдэг журам байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэр утгаараа ч улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн Монголын түүхийг хүлээн зөвшөөрч ирүүлсэн захидлууд бол Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн болов уу гэж би бас боддог юм.
“Хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэх эрх чөлөөтэй”
-Одоогийн цаг үед Монголын их амар амгалангаар орших ёсыг дүйцүүлвэл дэлхийд АНУ ноёрхож байна. Үүнийг дэлхийн эрдэмтэд, төрийн засгийн зүтгэлтнүүд АНУ-ын амар амгалангаар орших ёс гэж ингэж тодорхойлдог. Тэр үеийн монголын эзэнт гүрний тогтоосон ёс жаягтай их ойролцоо. Энэ журам тогтсон үед мэдээж сайн муу янз бүрийн асуудал байна. Гэхдээ хүн өөрөө хичээвэл авьяас чадвараа хөгжүүлж, мэдлэг боловсрол эзэмшинэ. Мөн хичээл зүтгэл гаргаад эрсдэлээ тооцоод зүтгэвэл амьдралдаа тавьсан зорилгодоо хүрч болох тэр боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэсэн үг.
Хаа байсан Өмнөд Африкт төрсөн Элон Маск гэдэг залуу АНУ-д очоод шинэ техник технологийг нэвтрүүлж хөгжүүлж чадлаа. “Тесла” хэмээх машин, сансрын пуужин зэрэг шинэ дэвшил технологийг хөгжүүлснээрээ өнөөдөр тэр дэлхийн хамгийн баян хүн болсон. Мөн одоогийн ерөнхийлөгч Д.Трампын өвөө нь Германаас дүрвэж, АНУ-д амьдарч өнөөдөр түүний ач хүү АНУ-ын ерөнхийлөгч болсон байна. Тэгвэл Чингис хааны байгуулсан Их эзэнт гүрний үед Монголын их амар амгалангаар орших ёс ноёлж байсан энэ үед Сүбээдэй өөрийн байгалиас төрсөн авьяасаа хөгжүүлж цэргийн эрдэм ухаанд мэргэшиж, нэг ч удаа дайн байлдаанд ялагдаж үзээгүй үзээгүй дэлхийд алдартай жанжин болж тодорсон байдаг.
Энэ мэтээр Чингис хааны дэргэд байсан бүх хүн болоод Чингис хааныг таньдаггүй байсан ч хамаагүй эзэнт гүрний хүмүүс маань Монголын их амар амгалангаар оршин тогтнож, авьяас чадвараа хөгжүүлж, эрдэм боловсрол эзэмшиж, зорилгоо биелүүлэх бололцоотой байсан. Энэ тухай өнөөдрийн АНУ-ын Үндсэн хуульд чухал заалт байдаг. Тэр бол хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэх эрх чөлөөтэй гэж. Монголын их амар амгалангаар орших ёс тогтсон тэр үед яг тийм эрх чөлөөгөөр хүмүүс хангагдчихсан байсан. Тэгэхээр Монголын их амар амгалангаар орших ёсыг эдүгээчилж, өнөөдрийн цаг үед авчирвал, Монгол хүн болгон, Монголд хөрөнгө оруулж байгаа хүн болгон авьяас чадвар дээрээ тулгуурлаад эрдэм боловсролоороо аз жаргалын хойноос тэмүүлэх эрхтэй. Тэр аз жаргалдаа хүрэх бололцоотой болно. Шинээр сэргээн босгох Хархорум хотод ийм ёс тогтох учиртай юм.
Монголын хууль гурав хоног үгийн утга...
-Хархорум хот эрт дээр үед байсан шигээ өрнө дорно хоёрыг холбосон хот болно. Одоогийн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг зам нэг бүс” санаачилгыг гаргаж байна. Энэ санаачилга бол эртний Торгоны замын дэд бүтэцтэй холбоотойгоор гарсан гэсэн үг. Тэгэхлээр өнөөдрийн Хятадын удирдлага, Хятад улс, Хятадын төр засаг бодлогоо гаргахдаа дээр үеийн Торгоны замыг санаж, Торгоны зам улс орнуудын хоорондын худалдааг хөгжүүлж байсныг дэмжиж, өнөөдрийн цаг үед эдүгээчлэн буулгаж, “Нэг бүс нэг зам” гэсэн санаачилгыг гаргаж байна.
Тэгэхээр бид Хархорум хотыг сэргээх У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхдээ Монголын их амар амгалангаар орших ёсыг сэргээж, өрнө дорныг холбосон хот болгохоор бодож төлөвлөх хэрэгтэй болов уу.
Та бид нэг үгийг их ярих дуртай. Заримдаа инээж байгаад, заримдаа харамсаж байгаад ярьдаг. Тэр нь Монголын хууль гурав хоног гэж. Энэ үгэндээ бид ямар утга агуулга шингээж байдаг вэ гэхлээр монголчууд хууль баталдаг. Тэр хуулиа гурав хоног дагаж мөрддөг. Дөрөв дэх хоногоос эхлээд мартдаг гэсэн агуулга. Ийм гашуун үг, гашуун утга санаа үгийн цаана нуугдаж байдаг. Тэгвэл Монголын их амар амгалангаар орших ёс тогтож байсан Их эзэнт гүрэнд энэ үг огт өөр утгатай байсан байна. Бүүр эерэг утгатай байж. Яагаад гэвэл тэр үед Монголын их эзэнт гүрэнд өртөөний алба маш сайн хөгжиж, мэдээ мэдээллийг хамгийн хурдтайгаар эзэнт гүрний нэг өнцөг булангаас нөгөө өнцөг буланд нь хүргэдэг байсан.
Тэгвэл Хархорумд Их хуралдаа хуралдаж Монголын хаан хаан ширээндээ залран сууж гаргасан зарлигийг гуравхан хоногийн дотор одоогийн газрын дундаа Тэнгис, Оросын хээр талд, Хятадын алдарт мөрнүүдийн эрэг дээр Энэтхэгийн хойд хэсэгт, Солонгосын хойгт хааны зарлиг Их хуралдайн шийдвэр очдог байсан. Түүнийг эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байгаа улс үндэстнүүд бүгдээрээ гурав хоногийн дотор дагаж мөрдөж эхэлдэг байсан. Ердөө гуравхан хоногийн дотор тэр хуулийг уншиж судлаад бүх шатдаа дагаж мөрддөг байжээ. Ийм хурдтай, ийм эрчимтэй улс хөгжиж байсан. Энэ улсын төв нь Хархорум хот юм аа. Тэгэхлээр өнөөдөр шинэ Хархорум хотыг байгуулахдаа өртөөг эдүгээчлэн ургуулан бодвол, хамгийн шилдэг технологийг, хамгийн хурдтай технологийг Хархорин хотдоо нэвтрүүлэх хэрэгтэй.
Хархорум хот бол сансрын хурдаар, гэрлийн хурдаар шийдвэр гаргадаг шийдвэр нь хэрэгждэг байх ёстой. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой. Хархорум хот тухайн үедээ дэлхийн хамгийн шилдэг урчуудыг, хамгийн эрдэмтэй боловсролтой хүмүүсийг, урьж авчирч хотоо хөгжүүлдэг, Их эзэнт гүрний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлдэг байсан. Мөн хүний авьяас дээр, хүний мэдлэг боловсрол дээр, хүний хичээл зүтгэл дээр тулгуурлан амжилттай хөгждөг ийм нийслэл байсан.
“Одоогоос 800 жилийн өмнө Монголд нүүдэлчдийн парламентад ёс байсан”
-Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Сингапурын нэгэн хөрөнгө оруулагчтай танилцаж байсан. Тэр хүн “Монголд хөрөнгө оруулъя” гэж байсан ч харамсалтай нь зүрхний шигдээс өвчтэй байсан учраас мэс засал хийлгэж байхдаа бурхан болсон. Тэр хүн “Ерөнхий сайд аа, аль ч газрын бизнесмэн ажилч зөгийтэй адилхан байдаг. Балаа түүх цэцэг нь байвал хөөс нь ч тэр газар явж очно. Балаа түүх цэцэг нь байхгүй бол урьсан ч, урхидаад чирч татсан ч тэр зөгий тийшээ очихгүй ээ” гэж хэлж байсан.
Тухайн үед Хархорум хот хууль эрх зүйн хувьд хуулийн тогтолцооны хувьд, шийдвэр гаргаж байгаагийн хувьд гээд төр засгийнх нь үйл ажиллагаа ил тод байсан. Тэр зарчмаар үргэлжлүүлээд явбал Хархорум хот ажилсаг зөгийнүүдийг цуглуулдаг. Цэцэг мэт балтай, ийм сайхан үнэртэй, ийм сайхан үзэсгэлэнтэй хот байсан.
Бид шинэ Хархорум хотоо ч яг энэ зарчмаар хууль нь тогтвортой. Статус нь тодорхой. Татвараас эхний 10, 15 жилдээ чөлөөлдөг. Дэд бүтэц сайтай, эрдэм боловсролыг эрхэмлэдэг.
Эдийн засаг нь Улаанбаатар хоттой адилхан импорт буюу гадаадаас дандаа авдаг биш харин хамгийн дэвшилтэт технологийг хөгжүүлж, хамгийн бага овортой, хамгийн хөнгөхөн, тэгэхдээ хамгийн үнэтэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортын чиг баримжаатай эдийн засагтай болж дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргаж өрсөлддөг чадвартай хот болгохыг зорих хэрэгтэй.
Хархорум хотод тухайн үедээ Их хуралдаа хуралддаг байсан. Зарим түүхчид бичдэг. Монголын их байлдан дагуулалт Европт Ойрх Дорнодод болж байхад гэнэт тэр байлдан дагуулалт зогссон. Монголын цэргийн суут жанжингууд цэргүүдээ буцаагаад аваад явсан” хэлдэг. Тэгээд тэр улсын эзэд, хаад ноёд нь, ард иргэд нь гайхсан. Яагаад бид нарыг эзэлж байсан монголчууд яваад өгөв гэж. Яагаад гэвэл Монголын тухайн үеийн хаан бурхан болж, шинэ хааныг сонгох хурлаа хийхийн тулд бүгдээрээ цэрэг дайныхаа ажлыг хумьж, Хархорум хот руугаа зөвлөдөг байсан. Яагаад гэвэл Хархорум хотод Их хуралдаа хуралддаг байсан. Тэгэхлээр өнөөдөр бид парламентад ёсны тухай ярихдаа голдуу Япон, Англи, Энэтхэгийг ярьдаг. Тэгвэл одоогоос 800 жилийн өмнө Монголд нүүдэлчдийн парламентад ёс байсан байна.
Хархорум хот бол өөрөө Монголын парламентын ёсын гол гал голомт, эх сурвалж нь байжээ. Тийм учраас Хархорум хотоо хөгжүүлэхийн тулд парламентаа, төрийн тэргүүнтэйгээ хамт Хархорум хотдоо очиж ажилладаг, ийм сайхан хот болгож хөгжүүлэх ёстой. Ингэж байж Монголын парламентад ёс дахин 800 жилийн дараа орчин үеийн парламент ёстой хосолж хөгжинө. Ингэж бид түүхээ баталгаажуулна. Ингэж монголчуудын төрийн төрт ёс парламентад ёс олон 100 жилийн түүхтэй гэдгийг өөрсдөө ч ойлгоно. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадна. Шинэ Хархорум хотыг босговол парламент тэнд очиж үйл ажиллагаагаа явуулна. Монголын парламент ёсыг дорвитой сайхан хөгжүүлж чадна. Ингэснээрээ шинэ Хархорум хот бол Монголын хоёр дахь нийслэл болох юм.
“Орхон гүн гэсэн цолтой гол Орхоны хөндийд урсаж байна”
-Хархорин хотыг тэтгэдэг гол бол Орхон гол. Бид байгаль орчиндоо ариг гамтай хандаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Тэр битгий хэл Орхон голоо хүний хэмжээнд хүмүүний хэмжээнд үзэж цол олгож байсан. Орхон гүн гэсэн цолтой гол Орхоны хөндийд урсаж байна. Тэгэхлээр Хархорум хотоо хөгжүүлэхийн тулд Орхон голоо урсцыг нь улам нэмэгдүүлэх ёстой. Орхон голоо хайрлан хамгаалах ёстой. Орхон голын эхээр, Орхон голын эрэг дагуу алт олборлож байгаа Орхон голыг хордуулж байгаа усыг нь татруулж байгаа бизнесийн үйл ажиллагаа явсаар байна. Хэрэв цаашид ийм эмх замбараагүй байвал Орхон гол ширгэнэ, ус нь хордоно. Хордчихсон устай, муу устай Орхон гол Хархорум хотыг тэтгэж чадахгүй. Энэ хотод амьдрах аз жаргалын хойноос тэмүүлж байгаа 500 мянган иргэний усны хэрэгцээг хангаж чадахгүй. Тийм учраас Хархорум хотын тухай тусгай статустай хот гэсэн хууль гаргаж, Орхон голын тухай хуулийг бас эмхлэн батлах хэрэгтэй. Энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маань нэгийг бодож хоёрыг төлөвлөж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Нэгэн үед Дубай хот загасчдын далайн усанд шумбаж шүр сувд авдаг олборлодог ядуухан тосгон байсан. Тэгвэл зөв зүйтэй бодлого гаргаснаар өнөөдөр Дубай дэлхийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Тэнд тэнгэр баганадсан байшин сүндэрлэсэн, тэнд татвараас чөлөөлөгдсөн хүнд суртал байдаггүй, оюун ухаан төвлөрсөн ийм сайхан хөгжилтэй хот болж хөгжиж чадсан байна.
Тэгвэл бид эртний Хархорум хотдоо Монголын их амар амгалангаар орших ёсыг өнөөдрийн дэлхийн шилдэг туршлагатай уялдуулж дэлхийн нийслэлийн хэмжээнд аваачих хэрэгтэй.
Тэгэхийн тулд экспортын чиг баримжаатай эдийн засагтай болох ёстой. Тэнд агаар бохирдуулдаг үйлдвэрлэл байж болохгүй. Тийм үйлдвэрлэл явуулж байгаа бол өндөр татвар тавьж, хоцрогдсон үйлдвэрлэл ажиллах бололцоогүй болгох хэрэгтэй. Харин агаар бохирдуулдаггүй, ус бохирдуулдаггүй, нар салхины хүчийг ашигладаг усны эрчим хүч, атомын эрчим хүчийг ашигладаг, устөрөгчийн эрчим хүчийг ашигладаг эх үүсвэртэй болгож хотоо хөгжүүлэхээс гадна улсынхаа эрчим хүчний хүч чадлыг нэмэгдүүлдэг хот байх нь чухал. Ингэснээр хамгийн хямдхан, хамгийн хөнгөхөн, хамгийн овор багатай, дэлхийн аль ч улс оронд борлогддог зах зээл дээр нь өрсөлдөж чаддаг тийм бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой. 1960-аад онд одоогийн Тайвань чип үйлдвэрлэх тухай бодлого гаргаж тэрийгээ дэмжиж хөгжүүлсээр байна. Одоо дэлхийн чипний үйлдвэрлэлийн бараг 60 хувийг Тайвань үйлдвэрлэж байна. АНУ хүртэл хоцорчихсон байна. Хятад араас явж байгаа. Европын холбооны улс тэнд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж Тайваньтай адилхан чип үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлье гэж байна. Тэгвэл яагаад бид чип үйлдвэрлэх үйлдвэрлэлийг эхлүүлж болдоггүй юм. Үгүй бол хиймэл оюун ухаантай холбоотой шинэ дэвшилтэт технологитой холбоотой үйлдвэрлэлийг хөгжүүлж болно гэж харж байна.
Монголчууд IQ-гаараа дэлхийд эхний тавд багтдаг үндэстэн. Монгол хүн авьяастай. Аливааг хурдан сурч чадна. Монгол хүний авьяасыг хөгжүүлэх бололцоотой. Мэдлэг боловсрол тэтгэдэг, хүнд суртал байдаггүй, хүн бүр аз жаргалынхаа хойноос тэмүүлэх бололцоогоор хангасан чухамхүү Монголын их амар амгалангаар орших ёс тогтсон, Шинэ Хархорум хотоо сэргээж чадах юм бол монгол хүн хамгийн хурдтай хөгжлийг бүтээж чадна.
Хархорум хот бол өөрөө мөнх орших хот
-Хархорум хотыг бүтээн байгуулах ажлыг бид ойрын 10-15 жилд багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ Хархорум хот бол өөрөө мөнх орших хот .Тийм учраас цаашаагаа өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах, өөрөө өөрийгөө томсгох, улам сайхан болгох бололцоог нь тэр суурийг нь тавина. Ингэхийн тулд эхний 10-15 жилдээ юун түрүүн эрчим хүчний эх үүсвэртэй болох ёстой. Хамгийн дэвшилтэт технологи дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэртэй болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ бол нар салхины эрчим хүч, УЦС, АЦС, устөрөгчийн цахилгаан станц гээд өнөөдөр дэлхийд хүн төрөлхтний судалсан, олсон шинэ дэвшил технологийг ашиглах хэрэгтэй. Магадгүй өнөөдөр эрдэмтдийн судалж байгаа та бидний сайн мэдэхгүй технологи ч бий болохыг үгүйсгэхгүй.
Ямар ч байсан Хархорум хот бол эрчим хүчний эх үүсвэрээ шинэ дэвшилтэт технологид суурилсан, найдвартай эх үүсвэрээс нийлүүлнэ. Хоёрдугаарт, Хархорум хот бол Улаанбаатар хот, Хархорум хот хоёрыг холбосон хамгийн орчин үеийн, хамгийн хурдан төмөр замтай болох ёстой. Дунджаар цагт 200 орчим километр хурдтай явдаг галт тэрэгтэй болохыг зорино. Ингэж байж Улаанбаатараас Хархорин руу ерөөсөө л 1.5 цагийн дотор явж очиж чадна. Иргэд маань Улаанбаатар хотоос Хархорин руу нүүхдээ санаа зовохгүй. Би Улаанбаатар Хархорины хооронд богино хугацаанд тухтай галт тэргээр яваад хүрчихнэ. Ажлаа амжуулаад ирнэ гэж бодож байх хэрэгтэй.
Гэхдээ цаашид ганцхан Улаанбаатар хотоос хамааралтай Хархорум хот байвал бас л хөгжиж чадахгүй. Яг л Зуунмодтой адилхан болно.
Зуунмод хот яагаад хөгжиж чадахгүй байна вэ гэхээр Төв аймгийнхан маань ажилсаг биш, идэвхгүй байна гэсэн үг биш. Угаасаа сая 700 мянган хүнтэй хот өөрөө Зуунмодыг хөгжүүлэх ямар ч бололцоогүй болгож байна. Бүх бараа үйлчилгээгээ Улаанбаатар хотод ирж авдаг. Хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг. Орон сууцаа худалдан авдаг. Сургууль соёлд хүүхдээ оруулдаг. Ийм харилцаа хэт хамаарал бий болсон байна. Хэрэв Хархорум хот зөвхөн Улаанбаатар хоттой холбогдсонн галт тэрэгний ганцхан шугамтай байх юм бол сайн хөгжиж чадахгүй. Улаанбаатар хотоос бүх юмаа зөөдөг. Улаанбаатар хотоо хэт хамааралтай хот болно.
Тийм учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж, мөн бүсийн эдийн засгийн онолд суурилж, дэд бүтцийг хөгжүүлэхдээ Хархорум шууд ОХУ руу, шууд Хятад улс руу гардаг төмөр зам дэд бүтцээр холбогдох ёстой. Ингэхдээ төмөр замыг Тува улсаар дамжуулж гаргаж болно. Тува бол байгалийн баялаг ихтэй. Тэр байгалийн баялгийг Хятад руу гаргая гэсэн хүсэл эрмэлзлэл тэнд бий. Хятадад бас тэдний байгалийн баялаг хэрэгтэй. Тийм учраас Туваг Оросыг Хятадтай холбосон хот болж болно. Үгүй бол Хархорумыг шууд Эрхүүдээ холбож болно. Эрхүү хот руу гардаг төмөр замыг Улаанбаатар хот биш Хархорумтай холбовол бид бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдасгаж чадна. Нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадна. Тэгээд Хархорумаас урагшаа Хятад улс руу төмөр зам гарах ёстой. Энэ бол Хятадын Оросын төмөр замаа хөгжүүлэх бодлоготой мөн уялдана гэсэн үг.
Мөн дээр ярьдаг “Нэг бүс нэг зам” хөтөлбөрт бас энэ шинэ санааг оруулж гурван орны хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдэх бололцоотой. Тэгж чадвал Хархорум хот биеэ дааж хөгжинө. Экспортын чиг баримжаатай эдийн засагтай болж, өөрийнхөө бараа, бүтээгдэхүүнийг Хятад, Оросын зах зээл дээр бүр цаашилбал Европын зах зээл дээр, Япон, Солонгосын зах зээл дээр бусад орны зах зээл дээр гаргах бололцоотой болно гэсэн үг. Ийм асуудлуудыг шийдэхийн тулд бид ойрын хугацаанд төмөр замын засмал замын дэд бүтцүүдийг Улаанбаатар хоттойгоо холбох, дараа нь шууд ОХУ руу, Хятад улс руу гаргах хүчин чадалтай болох ёстой. Хархорум хотод АНУ-ын алдарт Бостон, Английн алдарт Оксфорд, Кембрижтэй адилхан хамгийн шилдэг сургуулиуд байгуулагдах ёстой. Тэр ч утгаараа эрдэм шинжилгээ их дээд сургуулийн хот байна. Тэнд залуучууд бужигнаж, түжигнэж байдаг. Ийм хот болно. Залуу хүн эзэмшсэн инженерийн мэргэжлээрээ шинэ бүтээгдэхүүн сэдэж бодож, тэрийгээ лабораторид туршиж, эцсийн бүтээгдэхүүн болгож, гадаад зах зээл дээр гаргах бололцоотой болно гэсэн үг.
Бид экспортын чиг баримжаатай эдийн засагтай болж байж дотроосоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр үнэ хүргэж чадна. Ингэхийн тулд залуучуудын маань боловсрол чухал байна. ШУА-тай хамтран ажиллаж, сор болсон эрдэмтдийн оюун ухаан, мэдлэг чадварыг оюутнуудад хүргэхийн тулд Хархорум их сургуулийг байгуулж, тэр сургууль нь үйл ажиллагаагаараа, чанараараа дэлхийн шилдэг сургууль болохын төлөө зүтгэх ёстой. Ингэж байж Хархорум өөрөө хөгжих бололцоотой болно. Хархорум хот залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлдэг хот болно. Тэнгэрт байгаа диваажин газарт буусан Хархорум хот болно. Ингэж чадвал гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж шинэ үйлдвэрлэл хөгжинө.
Тэгэхээр эхний 10- 15 жилд дэд бүтцийн асуудлуудыг шийднэ. Хотын дүр төрх тодорхой болно. Тэгээд Хархорин хотод хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд чөлөөт бүстэй болох хэрэгтэй. Энэ бол зөвхөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажил биш. Эсвэл надтай адилхан Хархорумын асуудлыг ийм олон жил хөөцөлдөж байгаа хүмүүсийн хэрэгжүүлэх ажил биш. Энэ бол нийт монголчуудын хамтдаа зорьж хэрэгжүүлэх эрхэм их үйл хэрэг. Тэр тусмаа Монголын парламентад ёс анх бий болж хөгжсөн Хархорин хотыг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын парламент онцгой анхаарал тавьж, сая миний хэлдэг асуудлуудыг баталгаажуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Зөвхөн бүрдүүлж өгөөд зогсохгүй Монголын парламент Хархорумдаа очиж ажиллах хэрэгтэй. Ингэснээр Хархорум хот маань Монгол Улсын хоёр дахь нийслэл болно. Ингэснээр Хархорум хот маань эртнийхээ түүхийг хадгалсан, өнөөдрийн хүмүүсийг ажилтай, орлоготой болгосон, ирээдүйн үеийн аз жаргалын хот болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл26
Энэ нөхөр одоо цагаан солио тусчихсан бна ш дээ Шархаданд хэвтүүлж эмчилмээр боосон бн
Хун мэдэхгуй чадахгуй,ойлгохгуй, ухаан хурэхгуй юмандаа Дайсан гэж . 202.126.90.240 оо Дээхэн Санжаасурэнгийн Зориг-Монгол чууд далай эрэг дээр амардаг болно.. Гэхдээ АИХ (Ардын Их Хурлын депутату) залаараа нийтээрээ инээлдэж байсан юм.(Радио бичсэн нь бий) Намбарын Энхбаяр 3-дах Еронхийлогч Монголын эзэн Хаан Чингисийн Дэлхийг тохинуулах байсан Нийслэд Хархорум эрхэм хотыг сэргээх бодол санаагаа ярьсан бн. Яагаад болохгуй гэж ? Тугжрээд байхад нэмж машин аваад байдаг эргуу орк мангуу тэнэг сэтгэлгээ (mindset) хумуус бол ойлгохгуй. Олон улсын судлаач эрдэмтэдийн ЭШХурал Хийх болтугай. Олон Мэргэн санаа ,хун торолхтоний ХОТ босголтын тургшлага ,challenges (сорилго) ,туух, давай туулсан Улс Тор эдийн засагийн загвар уудыг судлах хэрэгтэй л байх! Дэмжиж Байна !
Даван туулсан
Даван туулсан
авилгалын загалмайлсан эцэг шүү дээ, ЭБИГЭЭС ЯМАР Ч ЯЛГААГҮЙ.
эби хаана ч юм хоол горьдсон нохой мэт гунигтай шорон төмөр тор хүлээж байхад НамбарВан бас ч гэж Монголынхоо төлөө үгээн хэлж Монголоо гэж байна…. сайн бод бод…одоо Монгол улсын ерөнхийлөгч хэн байгаа вэ?
Наад эзгүй хөндийд чинь очиж ямар ацаа хийхүү? Хэдэн гэр бариад модон жорлон зоочих. Хот гээд бодчий
Урьд нь юу бүтээлээ дээ
Ус байхгүй газар хот байгуулж байгаа юм биш үү?
Усаар хангах боломжгүй газар орчин үеийн том хот байгуулна гэж худлаа, мөнгө идэх л арга.
Зөв зөв дэсжиж бн юун солиот байхвдээ
Одоо байгаа нийслэлээ цэгцэлж чадахгүй бол дахин шинэ хот барих тухай яриад ч хэрэггүй л дээ. Улаанбаатараа аятайхан болгож чадвал
Бүхнийг хүлээн зөвшөөрч, шүүмжлэхгүй байхыг тоомжиргүй гэж гэж хэлдэг. Матрикс. Зовлон таныг зуурдаггүй. Та л зовлонг зуурдаг
Enkhbayar chadna
Агнистын гэгээ ном гажуудсан ном юм шиг байгаа юм
Бусдыг хүчлэх гэмт хэрэг. Бясалгалыг хүчлэхгүй хий. Бусдаас буруу бүү хай. Бусдыг хүндлэхгүй байх. Бусдаас буруу хайж байгаа хүн муу хүн .Бусдаас буруу хайж байгаа хүнээс буруу хайх нь таны буруу биш
Өө сэв хайх нь мөрдөнө гэсэн үг
Хөдлөшгүй үнэн гээд байдаг
Бусдыг хүчлэх нь нүгэл
Бишээ.......
Амайгийн эхнэр нь амайгийн гар утсыг зөвшөөрөлгүй үзсэнээс доторх фесбүүк рүү ороод амайгийн булхайг фесбүүк дээр дэлгэсэн нь хов. Үнэн худлаа байсан ч хов. 1996 онд хувь хүний нууцын тухай хууль гарсан
Мөрдөгч хүний хэргийг нотлох гэж байцаадаг. Авлига гэмгүй хүнийг эрүүдэн шүүх эрсдэлтэй. Тиймээс гэмт хэрэг биш гэж үзэж болохгүй.
Тахарын алба гэрч, хохирогчыг хэрэгтэн болж хэлмэгдэхээс хамгаалдаг. Атг газар ч гэрч, хохирогчыг хамгаалж чадахгүй
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE. Imate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI.... Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-mail: hybridalliantcreditunion@gmail.com
Юм үзэж нүд тайлсан хүн сайхан мөрөөдөл зөгнөл бичсэн байна. Яагаад болохгүй гэж. Сонссон дуулсан бүхнээ үзэн яддаг цөвүүн цаг хурдан илаарших болтугай.
Балаа түүх цэцэг нь байвал хөөс нь ч тэр газар явж очно гэх өгүүлбэрийг ойлгох гээх нэлээд бодлоо. Гэтэл Балаа түүх цэцэг нь байвал хөөсөн ч тэр газар явж очно. гэж ойлгох хэрэгтэй юм байна. Би Орхоны хөндийд хот байгуулахыг тийм их дэмждэг хүн биш. Монголчууд болон монголд ирсэн хүн бүхэн монгол нутаг гэж ямар нутаг, ямар соёл ахуйтай орон бэ гэж харахаар очдог түүхийн дурсгалт газар төдийгүй, байгалийн музей билээ. Энэ сайхан онгон дагшин нутаг, газрыг сүйтгээд хаячих бий гэж санаа зовдог хүн. Хэрэв үнэхээр үнэхээр үнэхээр тэнд хот байгуулъя гэж бодож байгаа бол онгон дагшин соёл, байгалийг нь сүйтгэхгүй, Орхоны хөндийгөөс нэлээд зайтай, үгүй дээ 60 км хол байгуулсан нь дэээр байх.