.jpg)
Жил өнжсөн “тойргийн гишүүний мэдлийн мөнгө”-ийг ирэх оны улсын төсөвт дахин суулгахаар болжээ. Энэхүү мэдээлэл түгж, олны анхаарлыг ихээхэн татав. Улсын эдийн засаг өнөөдөр хүнд байна. Гадна талд нүүрсний үнэ унасан. Дотооддоо “Алт” хөтөлбөрөө унагаав. Зэснээс мөнгө олох үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, бид юугаа үнэ хүргэж мөнгө олохоо мэдэхээ больсон. Ийм цаг үе ирж байна. Тиймээс ч, Засгийн газар саяхан төсвийн хэмнэлтийн тодотголыг батлуулж авсан. Гэтэл, гэнэт баяр наадмын амралтын үеэр ийм зүйл яригдаад унав. Үнэн үү, худал уу гээд өөр хоорондоо хэсэг ярьцгаасан. Үнэн аж. Зарим гишүүн “шүгэл”-дээд унав. Эрхэм гишүүд төсвөөс авах 15 тэрбум төгрөгөөрөө ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх тухай саналаа өнгөрсөн баасан гаригт амжаад Засгийн газарт хүргүүлжээ.
УИХ, Засгийн газар хоёрын энэ “хамтын ажиллагаа”-г нийт иргэд, зарим УИХ-ын гишүүд эрчтэй шүүмжилж байна. Тэдгээрийн шүүмжлэлийн агуулга, эсэргүүцлийн шалтгаан нь анхаарахгүй өнгөрч боломгүй аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнгөрсөн баасан гаригт олон нийтийн сүлжээнд “…Өнөөдөр УИХ-ын гишүүд Засгийн газарт хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр, гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл төгрөг байна. Миний санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэл байна.
1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд төрийн албан хаагчдын 9.0 хувийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?
2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид “…Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.
3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. УИХ болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.
4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл юм. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улстөрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.
5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ” гэж байр сууриа илэрхийлжээ.
Эдгээр нь, гишүүд тойргийн 15 тэрбумыг авснаар гарах үр дагаврын “жижиглэсэн” хэлбэрүүд юм. Товчхондоо, энэ бүхний эцэст нэг л том процесс явагдана. Гишүүд “тойргийн 15 тэрбум”-аа авлаа, тогтолцоогоо сольсонтой адил юм. Нэлээд хэдэн УИХ-ын үед тасралтгүй өгч ирсэн энэхүү тойргийн гишүүдийн мэдлийн мөнгө өнгөрсөн жил хасагдаж байв. Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсны дараа яг ийм зориулалттай мөнгөнөөс болж багагүй маргаан үүсэж байв. Тэгэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар тойргийн мөнгийг хасаж том төслүүд рүүгээ хөрөнгө мөнгө тавьчихсан байв. Гэтэл, 2024 оны аравдугаар сарын 28-ны даваа гаригт УИХ дахь намуудын бүлгийн хурлаар “…2025 оны төсвийг задлаад, тойргуудад, эсвэл аймгуудад 5-10 тэрбум төгрөг тусгахаар өөрчилье” гэдэг зүйл яригдсан. Иргэд эсэргүүцсэн. Тэгмэгц гишүүд үүнийг санаачилсан этгээдийг заацгаасан. Зарим нь “…Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгийн гишүүдээс “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой” гэсэн санал гаргасан юм билээ. Тус ажлын хэсэгт олон намын төлөөлөл орсон. Гэхдээ жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн байдаггүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан” гэж тайлбарласан. Бас нэг хэсэг нь “АН-ын санхүүч гишүүн энэ орон зайг гаргаж ирсэн. Тэр нь гишүүдийн дунд найруулагдаад явж байна. Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш. Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тэд мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр Засгийн газрын төсвөөс хасаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна. Бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Шулуухан хэлэхэд, 126 гишүүн гэдэг чинь 126 төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үг биш. Хаана сургууль, цэцэрлэг барих, зам тавих шаардлагатай байгааг тухайн асуудал эрхэлсэн яамд нь гаргах ёстой. Түүнээс биш хэн нэг гишүүний тойргийн эрх ашгаа тэргүүнд тавьсан асуудлаар шийдэгддэг зүйл биш. Ялангуяа тойргийн төсвийн асуудалд нам харгалзахгүйгээр шинэ гишүүд нэгдэж ажиллаж чадаж байгаа” гэж байв. Учир нь, тухайн үед энэ асуудлаар гишүүд “тойрог-жагсаалт” гэхээсээ “шинэ-хуучин” гэсэн ялгарал үүсгэсэн. “…Тойргоос сонгогдсон ч том төслүүдийг дэмжих ёстой. УИХ яах гэж 126 гишүүнтэй болсон юм бэ. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон өлсгөлөнгүүдийг тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг дээр лобби бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүн яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Тиймээс биднийг бүү басаарай гэж хэлье” хэмээн шинэ гишүүд байр сууриа хурцаар илэрхийлж байв. Мөн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тэр үед оролцсон хэд хэдэн арга хэмжээ, уулзалтынхаа үеэр “…Юун 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн. Холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэсэн байдаг.
Нээрэн л, Монгол Улс нэгэнт Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор бүсчлэл, томсгосон тойрог, холимог тогтолцоог “дархалчихсан” байдаг. Үүний шууд зорилго нь, УИХ-ын дархлааг хангах явдал байв. Үүнийг албажуулан хэрэгжүүлсэн анхны сонгууль нь 2024 онд болсон. Сонгуулиас хойш дөнгөж нэг жил өнгөрч байна. Гэтэл УИХ-ын дийлэнх гишүүн “тойргийн 15 тэрбум”-д саналаа өгч, зарим аймгийн Засаг даргаар “коммент” бичүүлэн дамжүүлж байна. Ингэж, бүсчлэл, томсгосон тойрог, холимог тогтолцооны үзэл санаанаас ухарч, хуулиар тогтоосон тогтолцооноосоо татгалзах үйлдлийг хийлээ. Үүнийг нь олон нийт “…Мань гишүүд тойргийн 15 тэрбумаар тогтолцоогоо солихоор шийджээ” гэж “уншиж” байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
Монголд эдийн засаг байхгүй. Зөвхөн ашигт малтмалаа шууд зардаг наймаа бол аймаар байгаа.
Монгол эдийн засаг байгаа бол үйлдвэрээ хамгаалах ёстой байсан. Америк одоо бүх улсад худалдааны татвар тавьж байна. Америк эдийн засагтай учраас хятадаас өөрийн эдийн засгийг хамгаалж байна. Өнөөдөр монголд эдийн засаг байхгүй. Монголд хятадын барааг зүгээр оруулж байна. Гаалийн татварыг 50% хүртэл нэмж, эдийн засагаа хамгаал.
Худалдааны гаалийн татварыг 50% нэмэх хэрэгтэй.
15 тэрбумын төлөө үхэлдэх гэж байгаа өлөнгүүд огцорч л дуусах байх аа даа
Даваасүрэн нарыг эргүүлэн татах хэрэгтэй Бүсчилсэн хөгжил улсын нэгдсэ бодлого төсвиын хэмнэлт парламентат есны эсрэг олон жил явж ирсэн улс төрийн намын авилгал нэг намын дарангуйллыг мөнгө санхүүгээр тэтгэх зэрэг бурангүй үзлийн төлөө явж байна Нөгөө өөрсдийгөө шударга гэж үзэж байгаа МАН баа АН ы залуу гишүүд баайр сууриа илэрхиылэх хэрэгтэй Аман дээрээ ардёилал шударга ес яриад мөнгөний сургаар амаа хамхиж болоххгүй Иргэд харж байна
Эхний ээлжинд гадаад улсаас тусгаар улс гэсэн ганц хамгаалалт болох Гаалийн татвараа 50% нэмэх хэрэгтэй. Хятад бараа нэг нэгэндээ дамлаж зараад байхаар чинь Монголын тусгаар тогтнол алга боллоо. Америкийг хараад суралцах цаг болжээ.
Цэрэнпунцаг , Эрдэнэбат \ эрэл гэх \ , Баатарсайхан нарын хар тамхичин хүүхдүүд наадмын нэгэн хүүг олны өмнө ЯРГАЛАСАН . Эдүгээ олон түмний хэлэнт эсэргүүцэл ид өрнөж байна . Энэ яргалалын учир наад ТОМ ХУЛГАЙГААР чинь тайлагдаж байгаа юм байна . Манай УИХ том хулгай хийх хуулиудаа цагаан сар , наадам зэрэг үе гаргаж , олон нийтийг сатааруулахын тул бас давхар үймээн самуун ч дэгдээсэн байдаг . Долоон сарын нэгэн г . м - г сана \ оюутолгойн гэрээг матагнуулах үйлдэ л \ . Энэ удаагийнхийг эрх мэдэлээ үгүйлсэн , экс гишүүдийнхээ хар тамхичин банди нараар хийлгэсэн байж ...
Монголын эсрэг хятадын мафи маш хүчтэй ажиллаж байна. Монголын баячуудын хүүхэд хүн бүлэглэж дээрэмдэж, зодох ямарч шаардлага байхгүй. Энэ бол монголыг дарамтлах гэсэн урхи юм. Баячуудын хүүхэд нэг доор тийм олноороо цугларч хүн зодох магадлал ердийн нөхцөл магадлал 0 болно. Энэ гурван баян монгол хүмүүсийг дарамтлахын тулд хүүхдүүдийг нь нэг доор цуглуулж байгаад өдөж зодуулсан төдий хэрэг юм. Өөрийнхөө толгойг хамгаалж мэдэхгүй, дайтах урлаг ном уншаагүй хужаа байхгүй. Толгойгоо хамгаалж, зодооноос зугтахгүй байсан хүн байх уу, тйим хүн байхгүй. Тэгэхээр зодуулсан хүн нь хачин тэнэг эсвэл хар тамхинд мансуурсан хүн мөн. Монгол хүн бол зодуур даана, монгол хүн бол хятадыг дарж ирсэн зоригт баатар эрсийн удам тул нэг зодуурт гэмтэхгүй шүү.
Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгээс анх гарсан санаа ! Монголын нийгмийн дэвшлийн эсрэг, хөгжил шинэтгэлийн эсрэг,хойд хөршийн нөлөөнд хоргодсон л бодлого, алхам юмдаа !!!
Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгээс анх гарсан санаа ! Монголын нийгмийн дэвшлийн эсрэг, хөгжил шинэтгэлийн эсрэг,хойд хөршийн нөлөөнд хоргодсон л бодлого, алхам юмдаа !!!
Оюунэрдэнэгүй бол энэ улс сүйрэх юм бна даа одоо ганц найдвар учрыг ойлгож байгаа иргэд бна эд нар дуугүй байвал буцаад ухарлаа
Гишүүдэд 15,0 тэрбумыг өгвөл УИХ- г заавал огцруулна..............
Тэр хараач монголын хулгайчдын \ баячуудын гэж \ хүүхдүүдийн хятадууд нэг дор цуглуулдаг \ ... 182 , 172 \ гэсэн байна шүү - болгоомжлоорой , хүмүүс ээ
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00