
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг ХХЕГ-ын харъяа хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа Г. Золзаяаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МҮОХ-ны түүхт 70 жилийн ойг угтаж хилчдэд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хилчдийн олимпын боловсролыг дээшлүүлэх түүнчлэн “Лос Анжелес-2028” олимпын наадмыг угтан “Дархан хил –Олимп” аяныг зохион байгуулж Монгол Улсын хилээр олимпын бамбар аялуулах, “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай ярилцлаа.
ХХЕГ нь “Рио-2016”, “Токио- 2020” Олимпын наадмыг угтан “Дархан хил-Олимп” аяны бамбарыг Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, хилийн анги, застав, хилийн харуулуудаар аялуулж, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байсан арвин туршлагатай билээ.
Сэтгэгдэл3
Ичэж үхмээр хүнээр Олимпиин хороог удирдуулахдаа ч яахав дээ🙈
Luivarchni zulbasaga dvr esgej bna.
Батболдыг баривчлах болоогүй юу. Муу хулгайч нарыг шоронд суулгаж, жангийн хүртээхсэн.