sonin.mn

Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестиваль гурван өдөр өргөн дэлгэр болж, өндөрлөх шатандаа орлоо.

Нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв. 


Дөрөвт Налайх дүүргийн бөх Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар үлдлээ. 


Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас Э.Тэмүүлэн үзүүрлэв. Дөрөвт Говь-Алтай аймгийн бөх, аймгийн шонхор Н.Хангарди, Налайх дүүргийн бөх, аймгийн шонхор Ч.Амин-Эрдэнэ нар шалгарсан юм.