sonin.mn

Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. Тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ. 


Тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ. Б.Хулан “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын шавь бөгөөд дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож буй нь энэ юм.