 
                
                
                БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө.
Баг тамирчид өдгөө тэмцээн болох БНСУ-д бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дашрамд дуулгахад гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.
 Бямба - 11 сарын 01,
                        2025
                        Бямба - 11 сарын 01,
                        2025 
                                
Сэтгэгдэл2
Дэмбэрэл гуай нэг зайд гарцаагүй түрүүлж аварга болсон юм . Хөгжилтэй нь тэр үед БНМАУ өөрсдөө Дэлхийн аварга гэж итгэхгүй, "Бага алтан медалийн болзол хангалаа" гэж бичиж ярьж байлаа шүү дээ !
Harvaachid zai tus burd turuulj 4zain niilber amjiltaar Delhiin avraga bol dog "nomtoi" baih aa