sonin.mn

“Зууны мэдээ” сонины “Амжилтын эзэн” булангийн энэ удаагийн зочноор жүдогийн II зэрэгтэй, Кураш бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин Ж.Дэлгэрийг онцоллоо. Тэрээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг. 2022 оноос жүдо, самбо бөхийн спортоор хичээллэж аймаг, сум, бүс, улс болон олон хотын тэмцээнд тогтмол амжилт гаргаж байгаа тамирчин юм. Энэ жил Болгарын Софи хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцсон 20 жүдочийн нэгээр татамид гарч, дэлхийн 71 орны 551 бөхтэй өрсөлдөж туршлага хуримтлуулжээ.


Түүний цаашдын зорилго нь ирээдүйд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олимп, тивийн аварга болох юм. Мөн энэ сарын 10-15-нд Индонезийн Жакарта хотод болох жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахаар бэлтгэлээ хийж байна.


Түүний 2024-2025 оны амжилтаас онцолбол:


 


♦ Жүдо бөхийн Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө


 


♦ Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл


 


♦ “Хаш кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээнээс хүрэл


 


♦ “MJ кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээний алт


 


♦ “Bor nuur кап” өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээнээс мөнгө


 


♦ “Bor nuur кап” өсвөрийн самбо бөхийн олон хотын тэмцээнээс алт


 


♦ Бүстэй бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алт


 


♦ Кураш бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алт


 


♦ Кураш бөхийн өсвөрийн ДАШТ-ий хүрэл


 


♦ Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам, самбо төрөлд алт (2025)


 


♦ Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах сорилго тэмцээнээс алт


 


♦ Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах сорилго тэмцээнээс алтан медаль хүртжээ


 Ж.ИЧИНХОРЛОО


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин