 
                
                
                Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 70 кгд хүч үзэж буй “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж 5:2-оор ялж дэлхийн аваргын финалд шалгарлаа.
Манай бөх алтан медалийн төлөө “Тирана-2024” ДАШТ- ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэтэй хүч үзнэ.
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл4
Xeden tsagt barildax ve
Oo avarga bolchij budaany xuuxdiig budaa bolgo kkk, bayar xurgeye!
Хэдэн цагт юм бэ
япон бөх бүх өрсөлдөгдөө 10:0, 11:0, 8:0 харьцаагаар хожсон бол Тулга 1 оноо салгаж чадлаа