
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.
Мөн энэ онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг дэмжин баталсныг талархан дурдаад манай улс жил бүрийн 07 дугаар сарын 11-нд адууны өдөрт зориулсан арга хэмжээг НҮБ-ын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж буй талаар дуулгав. Мөн манай улсын Энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн санаачилгуудаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлолоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмэр маш чухал болохыг онцлон тэмдэглэхийн хамт, дэлхий нийтийн хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудтай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хүч чармайлтыг өндрөөр үнэлэв. Тэрбээр НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл10
Кофи-тойгоо уулзчихаа юу даа
tegjee ho
Мантуу дааяа шүдээ гаргаж инээхээс их ичдэг болжээ..Хятад шүд нь харагдаж гарал угсаа нь мэдэгдэх гээд болгоомжилдог биз..
Ганбаатар Хү Сю Жан данжаадын олон тэрбумын хаус,Тэрэлж дэх эдлэн газар хувийн нисдэг тэрэг ямар замаар олсныг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргаж өгсөн боловч АТГ-ын дарга тэр өргөдлөөр хошногоо арчаад Хүсү дааяагаа даган гадаадад зугалаалахаар зугатан одсон байна..
Кофи Аннантай уулзчихаж, ашгүй дээ!
Путин ах чинь очиж уу, уулзаарай
Ганбаатар Хү Сю Жан данжаадын олон тэрбумын хаус,Тэрэлж дэх эдлэн газар хувийн нисдэг тэрэг ямар замаар олсныг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргаж өгсөн боловч АТГ-ын дарга тэр өргөдлөөр хошногоо арчаад Хүсү дааяагаа даган гадаадад зугалаалахаар зугатан одсон байна..
Manai erenhiilegchiin yil ajillagaa NYB-iin tybsind ender ynelegdej baigaa ni enh taiban hamtiin ajillagaanii yndes begeed cheljilttei temzeh olon terbym mod tarih ene yndsen chigleluud ni eneech delhiin tarhinii ebchin bolood baina,ene bygded saitar orolzon ajillasan erenhiilegch Hyrelsyhdee bayar hyrgye.......
Ганбаатар Хү Сю Жан данжаадын олон тэрбумын хаус,Тэрэлж дэх эдлэн газар хувийн нисдэг тэрэг ямар замаар олсныг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргаж өгсөн боловч АТГ-ын дарга тэр өргөдлөөр хошногоо арчаад Хүсү дааяагаа даган гадаадад зугалаалахаар зугатан одсон байна..
Э.Болормаа: Монгол Улсын хүүхэд бүрт сүү уулгах төсөлд 60 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг яаж олох вэ гэж зовж байна. Гэтэл энэ мөнгийг “Оюутолгой” төслийн зээлийн ердөө зургаан өдрийн хүүнд төлж байна