sonin.mn

Монголын үндэсний бөхийн холбоо нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан. 


Өмнөх 2 удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИ"-удын нэр дээр "ШИЛДЭГ 8 БАГ" оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.  


МҮБХ-ны 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх бөгөөд МҮБХолбоо нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ. 


“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны ШАГНАЛЫН САН 1,500,000,000 ТӨГРӨГ байхаар шийдвэрлэсэн болно.  Барилдаан ирэх сард буюу 2025 оны 10-р сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.   


“Алтан Цом”-ын оролцогч Үндэсний компаниудын нэр, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа 2025.10-2027.10 сар хүртэл 2 ЖИЛИЙН хугацаанд үндэсний бөхийн барилдаан болон Монгол бөхийн өргөөний зар сурталчилгаагаар явагдах юм. 


#МонголынҮндэснийБөхийнХолбоо #АлтанЦом2025_2026 #БагийнБарилдаан #Шилдэг8баг #ШагналынСан #НэгТэрбумТөгрөг #ЧансааӨндөрБөхчүүд #ҮндэснийКомпаниуд  


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО