sonin.mn

Монгол Ардын Нам "Админерал" болон хил холболтын төмөр замын гэрээтэй холбогдсон Нүүрсний хулгайч нарын, "М-Си-Эс" чиг баримжаатай гэсэн хоёр хэсэг болж, УИХ дахь гишүүд нь 35, 32-ын бүлэг гэж хуваагдаад буй билээ. Энэ тохиолдолд Ардчилсан Нам бодит байдал дээр УИХ-д хамгийн олон суудалтай улс төрийн хүчин болж хувираад байна.


Өөрөөр хэлбэл МАН дахь хоёр бүлэглэлийн аль нь ялахыг АН л шийдэх болчихоод байна гэсэн үг.Ийм эгзэгтэй үед АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байж болох хамгийн зөв хувилбарыг сонгон, ажиллаж байна.


Тодруулбал тэрээр дарга бүгдийг мэддэг гэх хуучирсан хандлагаас зайлсхийн, УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын Улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд хэрхэн хандах вэ? гэдэг шийдвэрийг гаргасан юм. Шийдвэр нь ч харьцангуй төвийг сахисан буюу Нэгдүгээрт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёсзүйн эрхгүй гэж үзэж байна.Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна." гэсэн бол хоёрдугаарт, МАН-ын зөрчил шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардсан байв. 


Өнгөрсөн долоо хоногийн дундуураас эхлэн МАН дахь нүүрсний хулгайч нарын бүлэглэл нь О.Цогтгэрэл болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг Засгийн Газрыг хамтарч огцруулаад шинээр байгуулагдах Засгийн Газарт 10 сайдын суудал ав, нүүрсний хулгайг шалгуулах шаардлагаа больчих гэж ятгасан байна.


Гэвч О.Цогтгэрэл намынхаа шийдвэрт тууштай зогсч буй төдийгүй хамгийн гол нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн намынхаа удирдах дээд байгууллагын шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай, маш нэгдмэл байгаа аж.

Үүнд нь бухимдсан нүүрсний хулгайч нар элдэв хөлсний хэвлэл мэдээлэл, троллуудыг хөлслөх замаар О.Цогтгэрэлийг элдвээр дайрч, захиалгат гүтгэлэг хийлгэж эхэлсэн байна. Гэвч иймэрхүү захиалгат гүтгэлэг, дайралтаас үүдэн АН-ын байр суурь өөрчлөгдөхгүй л болов уу даа.



Д.Доржпалам