
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно гэж түүний ажлын алба лхагва гарагт мэдэгдээд, Францад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хямрал нүүрлээд буй үед парламентын ээлжит бус сонгууль явуулахыг хууль тогтоогчдын дийлэнх нь эсэргүүцэж байгааг дурджээ.
Францад сүүлийн хоёр жилийн хугацаанд томилогдсон тав дахь Ерөнхий сайд болсон Себастьен Лекорню Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарласнаасаа хэдхэн цагийн дараа буюу даваа гарагт өөрийгөө болон засгийн газраа огцруулах хүсэлтээ өгснөөр түүний засгийн газар орчин үеийн Францын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан засаг захиргаа болсон юм.
Гэвч Э.Макроны хүсэлтээр С.Лекорню хямралыг намжаахын тулд зүүний төвч болон барууны төвч үзэл баримтлагч улс төрчидтэй зөвлөлджээ. “Депутатуудын дийлэнх нь парламентыг тараахыг эсэргүүцэж байна, тогтвортой байдлыг хангах боломж бий, 12 дугаар сарын 31 гэхэд төсвөө батлах боломжтой” гэж Елисейн ордон С.Лекорнюгийн дүгнэлтийг эш татан мэдэгдсэн байна. Үүний үндсэн дээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч ойрын 48 цагийн дотор Ерөнхий сайдыг томилно гэж уг мэдэгдэлд дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Фашист гоомоо тахиа Макрон дахиад хэнийг томилсон ч огцорж зайлах болно!
Франц сөнөтүнээ
Яасан, виз нь гараагүй юу?