sonin.mn

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.40 цагт 50 хувийн ирцтэйгээр хэлэлцэж эхлэв.


Хуралдаанд Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Э.Болормаа, С.Бямбацогт, М.Бадамсүрэн, Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Ц.Туваан, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын 21 гишүүн ирсэн.


Танхимд Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирсэн бөгөөд асуулт асуухаас өмнө хуралдааныг 30 минут завсарлуулж буйг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлсэн юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий Сайдыг уулзая, тохиролцоё гэсэн байж болзошгүй гэнэ. Учир нь Засгийн Газрыг огцруулах саналтай УИХ-ын гишүүд хүртэл байр сууринаасаа буцан, Д.Амарбаясгаланд ашиггүй нөхцөл байдал үүссэн аж.



С.Сарнай