"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас Тэтгэврээ нэмүүлэх гэсэн ахмадууд туйлдаж байгаагаа илэрхийлж тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн зарлана. Үүнээс гарсан сөрөг үр дагаврыг МУ-ын төр, Засгийн газар хариуцах болно гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Ахмадын тэтгэврийн хэмжээг 1,500,000 төгрөг болгох шаардлагыг бид тавиад өнөөдрийн байдлаар 350 дахь хоногтоо явж байна. Энэ хугацаанд тодорхой шийдвэр, албан ёсны хариу бидэнд ирсэнгүй. Шийдвэрийг цаашид хүлээгээд үр дүн гарахгүй мэт нөхцөл байдал үүсээд байна.
Ахмадын холбооноос 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Гэвч хариу арга хэмжээ авагдаагүй тул бид нэгдсэн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тавдугаар сарын 9-нд энэхүү шаардлага тавьсны нэг жилийн ой тохионо. Хэрэв энэ хугацаанд дорвитой шийдвэр гарахгүй бол улс орон даяар нэгдсэн өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээс өөр аргагүй болно.
Бидний гол шаардлага бол бүрэн тэтгэврийн хэмжээг 1,500,000 төгрөг болгох явдал юм. Өнгөрсөн хугацаанд бид олон удаа албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн тодорхой, бодитой хариу өгөөгүй хэвээр байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир бидэнтэй уулзахдаа нэг байр суурь илэрхийлдэг атлаа олон нийтэд мэдээлэл өгөхдөө өөрөөр ярьж байгаа нь асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Мөн 2025 оны тавдугаар сард жолооч нарын торгуулийг нэг удаа тэглэх талаар Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн боловч энэ асуудалд мөн адил тодорхой хариу, шийдвэр гарсангүй.
Иймд ахмадын тэтгэврийн асуудлыг дэмжиж, хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн хорооноос бидний тэмцэлд нэгдэн, хамтран зохион байгуулж оролцохоо мэдэгдэж байна.
Бид Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудаас, тухайлбал Ерөнхий сайд Н.Учрал болон сайд Т.Аубакир нарт хандан, ахмадын бүрэн тэтгэврийн хэмжээг 1,500,000 төгрөгт хүргэх асуудлыг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг шаардаж байна.
Бид энэхүү шаардлагыг биелүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно" гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл12
Хүнсний үнэ огцом хэмэглэж иигэдийн амьдрал хүнд байхад яих яхурлын гишүүдээс огт хайхрахгүй байнаа Монополийн эсрэг байгууллага гэж байна уу ятэр талаар ч гишүүд ярьж байгаа ганц ч хүн алга яхарин хчтадуждыг ажлаар хангах гэж улайрч Туулын замыг лоббийдож байгаа гишүүд л байх шиг САЯ ТАВАН ЗУУ Ч БҮҮ МЭД Тэтгэврийг ирэхх сараас нэмэх хэрэгтэй дээ Хоолгүй хонож байгаа айл олон байгаа шүү
Тэтгэврийн хэмжээ залуу насандаа ямар цалин хөлстэй ажил хэдий хугацаанд хийснээс ашлтгаалдаг учир эдүгээ төр засгийг шантажлан тэтгэвэр нэмүүлэх нь хууль бус бөгөөд залуу үедээ үлгэргүй увайгүй үйлдэл шүү, нөхөд өө!!! Харин төр засгаас шалтгаалан ажилласан жил дутуу бодогдсон г.м. шалтгаан байвал Нийгмийн даатгалын байгууллагад жичд нь тавьж шийдвэрлүүлэх ёстой!!! Төр засгийг хэн илүү шахаж шаардсан нь цалин, тэтгэвэр нэмж авдаг жишиг тогтож болохгүй ээ!!!
Тэмээ туйлаад тэнгэрт үгүй - ямаа туйлаад янгиа эвдэхгүй . ахмадууд бол ялааны баас , харин цахилгаан , эмч нар ажил хаячихвал баларна шүү . Өлсгөлөн зарлаад үхэх нь үхнэ биз , гарз байх биш . Учрал , Акбар хоёр минь амгалан тайван нойрс доо ...
МАНынхны бөгсийг долооцгоож уйлалдан гүйж сонгоод байсан төгцгүүдийн өөрсдийнх нь хохь.
Наад хөгшчүүл чинь тэтгэврийг нь нэмэхгүй байсан ч ардын намынхандаа хайртай ш дээ! 28 оны сонгуулиар батаараа ардын намыг сонгоно!
Архивын материал устгагдсанаас болоод насаараа ажилчихаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа хөгшид дийлэнх нь байгаа. Ерээд оноос үйлдвэрүүд хаагдаж хүмүүс ганзага уруу шилжсэн. Энэ олон ганзагчид нийгмийн даатгал төлөх манатай байсан. Хэдэн арван мянгаараа гадаадад ор сураггүй алга болсон. Амь насаа алдсан. Тэгээд амьд үлдсэн хэдэн хөгшидийг юу ч үгүй хаячихсан. Харин олон үйлдвэр хувьчлах нэрээр устгаж баяжсан ардчилсан намын баячууд ард түмний уур хилэнгээс айж хүн бүрт 11 жил бэлэглэж хувь тэнцүүлсэн тэтгэвэр өгч аргалсан. Энэ хувь тэнцүүлсэн тэтгэвэр чинь өөрсдийнхөө үйлдвэр дээрэмдсэнээ нуух гэсэн л нэг заль. Социализмын үед ажилгүй хүн байгаагүйг мэдэхгүй царайлдаг нь тун хачин.
ажиллаж байсан гзар маань татан буугдаж,өөр газартай нийлснээс үндсэн ажиллаж байсан газрын маань архив хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болж,8 жил нь байхгүй,уул нь 27 жил байхаас 19 жил 9 сараар тэтгэврээ тогтоолгосон хүн байж л бна,ийм хүмүүс маш их хохиролтой байгаа,зарим нягтлангууд нийгмийн даатгалын мөнгийг нь алдаг оног шилжүүлж хариуцлагагүй байсны төлөөсийг нөгөө ахмадууд нь үүрч хохирч байгаа гээд зовлон их л байдгийг мэдэхгүй л байна даа,ийм хүмүүс л нэмүүлэх гээд яваад байгаа болохоос саяас давсан тэтгэвэртэй дарга явсангуд нь жагсаагүй гэдгийг эрхбиш ойлгомоор бна даа
Uvgen bi 1500000 hurehgui tetgevertei Gehdee edentei sanal niilahgui baina Hudelmeriin hulsnii dood hemjeenees deeguur tetgever baij hezee ch bolohgui
Боломжтой зөв шаардлага тавьж байгаа ахмадуудаа дэмжиж байна. Жагсаал, тэмцэлд нь нэгдэнэ.
Тэтгэврээ нэмэх цаг нь болсон. Юмны үнэ тэнгэрт хадаад байна
Тэтгэврээ нэмэх цаг нь болсон. Юмны үнэ тэнгэрт хадаад байна
Тэтгэвэр үнэхээр хүрэхгүй байгаа. Албан тасалгааны цонхоор хардаг дарга нарт бол сайхан байгаа болтой. Аз жаргалтай улс хот байгуулаад байгаа ч гэх шиг. Эсвэл зээлийн хугацааг сунгаад өгөх үү ч гэх шиг. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүний зовлонгоор ашиг хийж суудлаа бэхжүүлдэг дарга нараа бид өөрсдөө сонгосон. 28 онд жаахан угаадас амсуулаад ахиад гарна гэж тооцоолж суугаа. Хорооны хэдэн ямбий авгай нар гарын алга нь загтнаад судалгаагаа сайн хийж байгаа байх.