sonin.mn

ИЗНН-ын дүрмийн хороо хуралдаж, намын дотоод ардчилал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах хүрээнд ноцтой зөрчил гаргасан этгээдэд сахилгын шийтгэл оногдуулж, намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ.

Тус намын Дүрмийн хороо 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, намын гишүүн Р.Батболдод холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлсэн байна.


Хуралдаанаар Р.Батболд нь:
- Намын дүрмийг ноцтой зөрчсөн
- Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн


- Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.


Дээрх үйлдлүүд нь намын үндсэн үнэт зүйлс болох дотоод ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн тул Намын дүрмийн холбогдох заалтыг үндэслэн Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан байна.


Нам нь цаашид хууль бус, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу байр суурь баримталж, дотоод сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бүх арга хэмжээг авч ажиллах гэнэ.