ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /Reuters/. Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд цөмийн зэвсэг ашиглахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс цөмийн зэвсэг хэрэглэх эсэх талаар тодруулахад “Би яагаад цөмийн зэвсэг хэрэглэх ёстой гэж? Бид ердийн зэвсэглэл ашиглан тэднийг аль хэдийн бүрэн сүйрүүлээд байна” гэж хариулаад, үргэлжлүүлэн хэлэхдээ, “Үгүй ээ, би ашиглахгүй. Цөмийн зэвсгийг хэн ч, хэзээ ч ашиглах ёсгүй” гэжээ. Ирантай байгуулах урт хугацааны энхийн хэлэлцээрийг хэр удаан хүлээхэд бэлэн байгааг нь асуухад Д.Трамп “Намайг бүү яаруул” гэж хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн үеэр Иран зэвсэглэлээ “бага зэрэг” зузаатгасан байж болохыг үгүйсгээгүй ч АНУ-ын зэвсэгт хүчин ганц өдрийн дотор л устгах чадалтай гэж мэдэгджээ.
“Тэдний тэнгисийн цэргийн флот, агаарын цэргийн хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем үгүй болсон. Хэрэв тэд энэ хугацаанд хүчээ зузаатгасан бол бид түүнийг нь ганцхан өдөрт л үгүй хийнэ. Би хамгийн сайн хэлэлцээрийг байгуулахыг хүсэж байна. Би яг одоо ч хэлэлцээр хийж чадна... гэхдээ тэгэхийг хүсэхгүй байна. Би үүнийг урт хугацаанд тогтвортой, бат бөх байлгахыг хүсэж байна” хэмээн Д.Трамп хэлсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл11
Энэ шар толгойт Путины заавраар Украинд хаяж мэдэх нөхөр.
Краснов нэртэй КГБ тагнуул байсан гэж ярьж буй тагнуулч казах настай хүний бичлэг ютубт байна
Хаях гээд ч бөмбөг байхгүй юм чинь ! Харин Иранд нь бол байгаа байх шүү !
Хятадын дээрээс хаяхыг тэсэн ядан хүлээж байна.
БӨГСпутин лалар чинь л харин,,,, украинд цөмийн бөмбөг хаяж мэдэх алуурчин юмшүүдээ,,,,зүгээр ,, ,,ажилгаатай цөмийн зэвсэг БӨГСпутинд байна уу үгүй юү,,,,,
Эмээ уу шизо минь
Хэрвээ Иранд хаячихвал Путин баярлаад барьцаад Укрианд хаяна ! Хоёр шарков тэрийгээ мэдэж байгаа !
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Чаддаг юм бол хаяад үзээч ккк. Чи өөрөө ч үхэж далд орно
📢 Пентагон цэргийн албан хаагчдыг томуугийн эсрэг заавал хийлгэх вакцинжуулалтыг цуцаллаа.
Энэ орон гаран зөнөг хэрэглэхгүй гэж байгаа бол хэрэглэж магадгүй гэж ойлгоход буруудахгүй. Хэлснээ цагийн дараа мартчихдаг паркинсоны өвчтэй зөнөг шүү дээ