
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ бол 1992 оноос хойших Монголын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан улс төрч. Гэвч энэ урт хугацаанд ард түмний нүдэнд харагдахуйц бодит үр дүн, сэтгэлд хүрсэн бүтээн байгуулалт бараг хийгдсэнгүй.
Томилогдсоноосоо л хойш элдэв сүржин уриа, "Таван Ш", "Шинэ Сэргэлтийн бодлого" гэх мэт гоё нэртэй элдэв шоу хийж байсан ч бодит үр дүн огт гараагүй юм. Түүний Засгийн Газрыг удирдсан дөрвөн жилд Монголын эдийн засаг бодитоор 30 орчим хувиар уруудсан нь нүдэн дээр ил.
Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийн хэлсэн элдэв тэнэг мангуудуу гэмээр үгс Монголчуудыг гайхшруулж ирсэн нь нууц биш. "Миний хоолны хордлого хөл рүүгээ орчихсон байна лээ" гэх түүний эрүүл бус гэмээр яриа одоо ч олон нийтийн дунд онигоо болон яригддаг.
Мөн Ерөнхий Сайд байхдаа хэлсэн: "400 сая жуулчин Монголд авчирна, тамхи татаад гудамжинд хаявал торгуулийг нь 50 сая болгоод л болоо, хэрэв Ерөнхий Сайд байх хугацаагаа сонго гэвэл би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан, амаргүй, цаг нь болохоор зарлана, атаархал гэж ядаргаатай юм байна. бүлэглэлтэй тэмцэж байна" гэх мэт түүний олон яриа олон нийтийн дунд мааз, онигоо, шог ярианы хэллэг, залуусын дунд бол сошиал meme болон үлджээ.
Ерөнхий Сайдаас огцорсоноосоо хойш Л.Оюун-Эрдэнийн сэтгэл зүй бүр л тогтворгүй болсон бололтой, элдэв хачин зүйлс улам их ярих болов.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн Баасан гарагт Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх үеэр түүний хэлсэн: "Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. " гэсэн үгс бас л олон нийтийн гайхшралыг төрүүлэх нь тэр. Учир нь түүний энэ яриа ямар ч бодит үндэслэлгүй болохыг тэр дор нь мэргэжлийн fact check төвүүд баталсан юм. Товчхондоо бол Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ л олон нийтийн элэг доог болдог болжээ.
Н.Балжир
Сэтгэгдэл18
Наадах чинь өөрөө цуцлах болхоор толгой нь аймаар ажилладаг юм бна лээ. Улсаар тоглосон доо. 5 жил хайран.
Энэ биш ээ, Амарбаясгалан, Баатар, Нямбаатар гурав л хамгийн юмыг нь хийсэн, энэ бол маанаг маанаг
Энэ муу балай бандийг шоронд нь хийгээчээ!!! Орлогоо нотлоогүй л байгаа шүү!!! Энэ мууд үхсэнийх нь орлого байхав дээ, хулгай л байж таарна?!!
Мөнгөнд худалдагдсан та нар цагтаа бөгсийг нь их л долоосондоо
Хэнтий гаралтай энэ хэдийн чинь цаана Орос углуургатай Женко гэж нэг төвд Ландармаа бна шүү дээ ! Тэр л МАН-ыг сүүлийн хэдэн жил удирдлаа л даа !!! Түүнийг дараагүй цагт Монгол өөдлөхгүй !
Хэнтий гаралтай энэ хэдийн чинь цаана Орос углуургатай Женко гэж нэг төвд Ландармаа бна шүү дээ ! Тэр л МАН-ыг сүүлийн хэдэн жил удирдлаа л даа !!! Түүнийг дараагүй цагт Монгол өөдлөхгүй !
ОЮУН-ЭРДЭНЭ МУНДАГ ЗАЛУУ ДАА, ИЙМ ЕРӨНХИЙ САЙД УРД ӨМНӨ БАЙГААГҮЙ
Тэр цаана нь Амарбаясгалангийн бөгс долоогч бас нэг маанаг жаал байна
Энэ бүхэн Хүрэлсүхийн буруу тэнэг шуналтай бацаанууд оруулж ирдэг
Би уг нь Оюун Эрдэнэд маш их итгэж байсан юм. Даанч тэр нээрээ л ямар ч авилгалчид хариуцлага тооцуулаагүй. Тэгсэн мөртлөө хамгийн удаан хугацаанд ЕС гэсэн монгол улсын хамгийн том албан тушаалыг хашсан бн.
ХИЙГЭЭГҮЙ БИШ ХИЙЛГЭЭГҮЙ ГЭДЭГ НЬ ОДОО МАШ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНАА
Chamargui , gunschaa Nomin avgai monch ich tolgoigiin erguulsendee. Odoo nerelcheed duun er garch chadachguil baindaa. OUUYNERDENE anchnasaa l chudlaa yridag tegeed luivaraa ich amjuulsandaa. Ard irged n yduun yg cheveeree bid monch azguischdee.
иймэрхүү захиалгатай хар пиарыг оркууд нь шууд л хүлээгээд авдаг даа
яг үнэн кк өмнөөс нь ичээд байх юм ийм ерөнхий сайдтай бсан гэхээр кк
Өөрийг нь авч хаясан бэртэйгээ тангараг тасарсан байх ! чадалтай бэр байсан шүү ! Талбай дээр цугласан оюутнуудыг муусайн ялаанууд гэж хэлсэн ! Хёро ахдаа 4 тэрбум төгрөгийг Монгол Хаан гэдэг жүжигэнд нь зориулж төсвөөс шууд өгсөн ! Маргааш нь Хёро нь баньдад нь цайны мөнгө гээд 230 сая төгрөгийг шилжүүлсэн ! энэ бол захын баримт ! Данх маанаг хүн биш толгой сайтай хүн ! Уурын зуухны гачгаараас Гарвадад шууд орсон түүхэнд бичигдэх хүн !
Mongol Haan Jujig bol urlag uran saihanii yamar ch Hemjuureer hemjihed Urlagiin Buteel ogtoosoo bish, hulgain ungu munguur hucheer nudej, hucheer zutguulsen gologdol gedgiig Har Zahiin ulsgulun Nohoi ch andahgui
Оюун-Эрдэнэ гишүүн орлогоо нотлосон уу?
Dear Mongols: Break the chain of kleptocracy and cronyism. Reinstate democracy and capitalism. Separation of powers free and fair competition .equal justice under the laws.Human dignity is universal value. These are nothing new.Simply do have confidence and do.Never let kleptocracy and cronyism come back. Sincerely Iron Leader The Great.