sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.


Тэрээр: " Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хийсэн гэрээг өөр хүмүүс шалгах гээд гарын үсэг цуглуулаад явж байх хооронд өөрөө шалгах гээд, сүүлийн 5 жил Засгийн газрыг тэргүүлсэн хүн тийм үү?



Өөрөө гарын үсэг зурж, оффтейк гэрээ хийж гарын үсэг зурсан, Засгийн газрын тогтоолоороо нууцад авсан гэрээнүүдээ өөрөө шалгана гээд, сэмээрхэн гарын үсэг цуглуулаад даваа гарагт аль хэзээний өгчихсөн байсан гэдгийг нь өнгөрсөн пүрэв гарагт л мэдлээ.



Манай асуудал дээр гишүүд гарын үсэг зурна гэж байснаа янз бүрийн дарамт шахалт ирээд байна, гуйгаад байна больё гэх зэргээр удааширсан л даа. Эргээд бодоход манай гарын үсгийг бүрдүүлэхгүй удаашруулж байгаад тэр хойгуур өөрөө гарын үсэг бүрдүүлээд өгчихсөн байна. 36 их наяд төгрөгийн алдагдалтай байж болзошгүй энэ гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдах боломжгүй боллоо гэсэн үг.


Хаврын чуулганаар л орох боломжтой. Гэтэл Харбины гэрээ шинэ тутам байгуулагдсан учраас асуудал байгаа бол шинэ дээр нь хэлэлцээд алдагдлыг нь болиулах зорилготой. Нүүрс бол ард түмний баялаг учраас иргэд мэдэх эрхээ эдэлмээр байна. Асуудал болгож тавьсан учраас Г.Занданшатар Ерөнхий сайд гэрээний нууцлалыг ил болгоно гэж зарласан боловч одоогоор ил болоогүй байна. Хэзээ ил болох вэ гэдгийг хүлээж л байна.


Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг дөнгөж байгуулагдсан дээр нь хэлэлцээд, асуудал байгаа бол засаж залруулах тал руу нь оруулья гэж бодсон юм. Бараг 600, 700 мянган эмч багш нар цалингаа нэмүүлье гээд байдаг. Гэтэл энд хэдэн улстөрчид юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, сав л хийвэл нууцад авчихдаг, тэр нь Монгол улсын эрх ашигт нийцэхгүй гэрээг үтэр түргэн шалгаж, нэн яаралтай засаж залруулах арга хэмжээ авах бодолтой байсан юм.



Жагсаал булаадгийг нь бол мэдэх ч харамсалтай нь түр хороог булаадаг гэдгийг нь мэдсэнгүй.



Түр хороогоо булаалгачихав уу? гэж сандраад л явж байна. Л.Оюун-Эрдэнэ "Харбины гэрээ"-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулаад тэр местийг эзэлчхээд байгаа юм. " гэлээ. 



М.Чой