sonin.mn

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.


Сонсголд гэрчээр оролцож буй УИХ-ын дарга асан З.Энхболд: " Рио тинто"-той бид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болохоос зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрэв зээлийн гэрээ байсан бол Хөрөнгө оруулалт гэж нэрлэхгүй байсан. Тэд хэрэв зээл өгөх байсан бол Монгол банкнаас лиценз авах ёстой. 34 хувиа бид үнэгүй авна . Алсдаа 50 хувь болгоно гэж байсан. Зээл авч 20 тэрбум доллар босгоно гэсэн бол тэр үед биднээс хэн ч зөвшөөрөхгүй байсан. Худлаа ярьж байсан. Менежментийн төлбөр 3% 6% болгохыг зүтгүүлсэн хүн бол С. Баярцогт шүү.Манай дарга нар Оюутолгойгоо хуушуурын гуанз, бензин, байшин гурваас л өгчихсөн.

Оюутолгойн гэрээ байгуулах гээд манайхан их улайрч байсны учрыг би дараа нь ойлгосон. 


С.Баярцогт Оюутолгойн хоолыг нийлүүлдэг болсон. “ Модерн номадс”-аар дамжуулсан.
С.Баяр шатахуун нийлүүлэх эрхийг өгсний төлөө “Петровис”-ийн Даваанямаас 10 сая долларын хахууль авч түүгээрээ АНУ-д 7 хаус авсан. Давааням нь ял авч шоронд суусан


Ч. Хүрэлбаатар хувийн компаниараа Оюутолгойн онгоцны буудлыг барьсан. Ийм л өчүүхэн мөнгө, өчзүхэн эрх ашгаар манай эрх баригчид энж том ордоо Риотинто-д өгсөн юм.

Энэ хүмүүсээ төрөөс явуулж, хариуцлага тооцоогүй цагт юу ч шийдэж чадахгүй ээ" гэсэн юм.


Хариуд нь С.Баярцогт: "З.Энхболд бол манай хажуу ангийн хүүхэд. Би бүр багаас нь мэднэ. Атаархлын туйл. Хүн гүтгэхдээ гарамгай. Яг энэ асуудлаар аягүй бол З.Энхболд АТГ-т өгсөн байх.Шүүх намайг буруугүй гэж шийдсэн" гэлээ.


Х.Цэцэнноров