Ерөнхий сайд Г.Занданшатарын удирдсан Засгийн газар байгуулагдаад долоон сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Хэдийгээр богино хугацаа боловч Засгийн Газар энэ хугацаанд улс төр, эдийн засгийн томоохон сорилт, дотоод зөрчилтэй нүүр туллаа.
Энэ хугацаанд огцрох хүртэл шахаж байсан Засгийн Газрын үйл ажиллагаа энэ богино хугацаанд олон хүний тарыг таниулсны нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням. Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудалд нэр холбогдож байсан тэрээр анх удаа сайд болсон.
Гэвч Засгийн газар байгуулагдсанаас хойших богино хугацаанд Ерөнхий сайддаа асуудал үүсгэхгүйц хоёр том маргаан тариад амжсан нь түүнийг кабинет дотроо “зөрчил үүсгэгч” гэж ойлгохуйц байлаа . Үүнээс шатахууны хомсдол Г.Дамдиннямын нэртэй салшгүй холбогдлоо. Сүүлийн хоёр сарын турш иргэд шатахуун түгээх станцуудын өмнө дугаарлаж, хомсдолд амьдарлаа. Гэтэл сайд энэ хугацаанд “шатахууны нийлүүлэлт хэвийн”, “удахгүй асуудал бүрэн шийдэгдэнэ” гэх мэт мэдэгдлийг удаа дараа хийсэн ч бодит байдал дээр байдал дээрдээгүй. Шатахуун импортлогчидтой уулзахдаа “ашгаа бодоод зориуд хомсдол үүсгэвэл торгоно, хариуцлага тооцно” хэмээн анхааруулж байсан ч маргааш нь л шатахуунд дугаарласан иргэдийн амьдрал үргэлжилсээр байв.
Өмнөх сайд нарын үед ч шатахууны хомсдол үүсч байсан ч тэд богино хугацаанд зохицуулж, хэвийн байдалд оруулчихаж чаддаг л байлаа. Харин Г.Дамдиннямын хувьд бодлогын уялдаа, менежмент сул байсны улмаас асуудал хоёр сар үргэлжилж, иргэдийг тарчлаасан нь бодит үнэн юм.
Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа гэхэд болно. Товчхондоо, тэр Засгийн газартайгаа гар нийлэхгүй байна. Хэрэв энэ байдал цаашид ч хэвээр үргэлжилбэл эрх баригч нам эрс шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй юм.
Э.Солонго
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл9
Болохгүй бол солиоч. MCS-ээс нарийн яривал Оджаргалаас айгаад байгаа юмуу?Наад сайд чинь улсаа болон засгийн газраа хорлож байгаа нь тодорхой байна шүүдээ. Ойлгохгүй байна!!!
Ийм чухал салбарын сайд хийж чадах хүн биш нь харагдаад байна. Спортын сайдыг бол хийчихэж магадгүй л дээ
Хүүкийн тавьсан Дарханы шоучин буриад зөрнө ч гэж юу байхав хувийн тоглолт хийж байгаа.
энэ нөхрийг тэр Чинбүрэнтэй хамт өөрчилбөл зохино, гадуур энэ хоёр сайдын нэр хүнд үнэхээр муу байна, Засгийн газарт халтай байж мэднэ
Дамдинням Зандангахайд мөнгөө төлөөд сайд болчихсон байвал та нар зайлуулж чадахгүй. Мөнгийг нь буцааж Дамдиннямд төлөх чадвар Зандангахайд байхгүй. Бүгдийг нь ууж идээд баас болгоод гаргачихсан.
Ундрам, Дамдинням … ийм сайдуудтай тер ичиг, МАН ичиг!
Харваас боловсролгүй , ойворгон нөхөр . Дүр эсгэж , даалгавар гүйцэтгэх заяанд төрсөн гэмээр сүржин маягийн төрх харагдаад байдаг юм . Сэтгэлзүйчид хэлнэ дээ . Тэгээд ч эх орноосоо урвагчдад бол уухайнтас ашиглагдмаар төрхийн элемент ...
Харваас боловсролгүй , ойворгон нөхөр . Дүр эсгэж , даалгавар гүйцэтгэх заяанд төрсөн гэмээр сүржин маягийн төрх харагдаад байдаг юм . Сэтгэлзүйчид хэлнэ дээ . Тэгээд ч эх орноосоо урвагчдад бол уухайнтас ашиглагдмаар төрхийн элемент ...
Ганц найз Хассуурь нь шадар сайд болчихсон байхал Дамдинням засгаас гарна гэж байхгүй ээ ! гаргаж чадах ч гүй !