Урт тексттэй нийтлэлээ түр азнаж гэгээлэг ба гэгээлэг бус хоёр зурагт тайлбар өгчих үү? Хараал зүхлээс айхаа байгаад бичээд байгаа хэрэг шүү дээ.
- Эх орноо хамгаалах шударга дайн (1), эзлэн түрэмгийлэх шударга бус дайны (2) ялгааг олж хардаггүй (ихэнхдээ тэнэг хүмүүс?);
- эсвэл Оросоос мөнгө даалгавар авчихаад хэргээр гүтгэж үгүйсгэж хараадаг (өөр яалтай ч билээ, тэдний буруу биш, тэд ухаантай?);
- эсвэл Монгол-Зөвлөлтийн найрамдлын мананд эргэлтгүй төөрч яваа (бас л ихэнхи нь тэнэг?) монголчуудаасаа хараал сонсох нь миний хувьд харин ч аз юм.
Хүнд тоогдох нийтлэл бичиж байна гэдэг чинь уран бүтээлчийн сэтгэлийн таашаал гэж би үздэг дээ!
Зураг ба тайлбар №1. Найрамдлын Эрдэнэт хот. Орос хүү балкон дээрээ таашаалтай инээмсэглэн байна. Энэ бол бяцхан Зеленский мөн гэсэн пост явж байсныг би шууд хуулбарлаад энд оруулсан тул анхны автор нь өршөөж үзээрэй. Мөн гэж би үнэмшээд, сүсэглээд, бүр олзуурхаад бичиж байна. Гэм нь орос биш, украин ч биш, зөвлөлтийн еврей айлын еврей хүү байжээ.
Эрдэнэтэд лав 4-5 жил болсон, “А” үсэг заалган Эрдэнэтийн орос дунд сургуульд суралцаж байгаад Зөвлөлт Украин руугаа буцсан. Харин аав нь манай социалист бүтээн байгуулалтад оролцон олон жил Эрдэнэт үйлдвэрт ажилласан байгаа юм.
Манай “Найрамдал” медалиар энгэр цоолчоогүй байгаа даа? Учир нь зөвлөлтийн мэргэжилтнийг харамгүй шагнадаг байсан сайхан цаг шүү дээ. Энэ хөвгүүний зураг оруулсных өнөөх хараал урсгагчдаас асуух юм байнаа! Зөвлөлтийн мэргэжилтний зөвлөлт хүү өсөж томроод нацист болчихдог ямар ёсон бэ? Та нарын хараалд тэгж үздэг! Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эв нэгдэл, эрх чөлөөний төлөө Эх орны ариун дайныг удирдан явуулсныхаа төлөө энэ хөөрхөн зөвлөлт хүү нацист болчихдог ямар учир байна вэ? Монголын Төр өнөөдрийг хүртэл Украиныг нацист гэж үзээгүй. Бүр 2022 оны Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхлээд нэн удаагүй байхад Монголын Төр Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламжийн гараа сунгасныг хараалчид мэдэх үү? ОХУ-д биш шүү!
Зураг ба тайлбар №2. Энэ мэдээж бодит байдал биш. Оросын дайны мөн чанарыг илчилсэн, ОХУ ба Путинд дайны гэмт хэрэг тохсон зохиомол медаль. Медалийг зохиомжлон зурсан нөхөр нь орос хүн гэж английн хэвлэлд бичжээ. Бараг тийм ч байх.
Путин энэ дайныг өдөөхдөө Орос орноо, Оросын олон үндэстний ард түмнээ ёстой ёроолгүй ангал руу нь унагаж байна гэдгийг энэ медаль шууд илэрхийлжээ. Харьков муж, Харьков хот 80% орос үндэстнүүд. Орос үндэстэн шигүү суурьшсан нутаг.
Гэтэл Оросын армийг тэд баярлан угтаагүй, чөлөөлөлт ирлээ гэж хүлээн аваагүй, эсэргүүцэн байлдсаар, тэссээр, бутцохисоор өнөө хүрчээ. Украины нэг жижиг хотыг чөлөөллөө гэж Путинд гурван ч удаа рапортлоод, баахан цогцос овоолж хаячихаад байж байгаа царай нь энэ медаль юм биш үү!?
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.01.18
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл17
Долир зураач! Ккк
"Алиалагч ордонд ороод ХААН болдоггүй, ордон харин цирк болдог" гэсэн Гүрж зүйр үгний амьд жишээ бол нацист алиалагч $elensky! 😄😂😝🤣😆
"Алиалагч ордонд ороод ХААН болдоггүй, ордон харин ЦИРК болдог" гэсэн Гүрж зүйр үгний амьд жишээ бол нацист алиалагч $elensky! 😄😂😝🤣😆
Долир зураач дүрвэгч Тодын Отгонбаяр гуайдаа хэлэхэд, долир гэдэг нь хараал зүхэл биш шүү! зүгээр л таны бодит байдал! Дүрвэгч гэдэг нь ч бас таны бодит байдал! 😂😂😂
Украин тэсэж үлдэнэ
Бузар оросууд сөнөтүгэй
Тэр украйнтайгаа зайл монголчуудад зеленский украйн нтр падлий байхгүй глобал асуудалд сэтгэлээ чилээхээр гарч хашаагаа буд модон жорлонгоо сэлбэ оркоо
Тэр украйнтайгаа зайл монголчуудад зеленский украйн нтр падлий байхгүй глобал асуудалд сэтгэлээ чилээхээр гарч хашаагаа буд модон жорлонгоо сэлбэ оркоо
Зассс тэр украйн зеленский монголчууд бидэнд падлий байхгүй ээ зайл цаашаа гадны хөлсний сараачигч
Бичээд байгаарай ах, унших дуртай шүү. Таныг харааж доромжилж байгаа ноовшнууд бол зүгээр РЦНК-ын хэдэн урвагч тролл гичийнүүд л байдаг шүү. Ukraine will be won on this War.
Элэнцгийн чинь рцнк нохойн жогорхой украйн гэж үхэж алдсан украйн синдромтой элий балайнууд бна аа ямар ч учиртай украйнаар хийрхээд байдаг юм бүү мэд улс оронд сорилт болсон өчнөөн асуудал байхад украйн зеленский гэдэг өвчнөөр өвчилсөн цөөн хэдэн хунхууз байна аа
Ах дүү нар алалцаж байдаг...
Ах дүү славчууд алалцаж уулан дээрээс барсын тулааныг харах чам сармисанд таатай сайхан байна уу яах аргагүй хужаа санаатай өмхий хужаа бна
Бич бич бас дахин бичээрэй оросын тролууд орилж л байг жингийн цуваа явж л бдг жингэр нохой орос тролууд хуцаж л бг
Бич бич бас дахин бичээрэй оросын тролууд орилж л байг жингийн цуваа явж л бдг жингэр нохой орос тролууд хуцаж л бг
Бич ээ бич украйнаар өвчлөгсөд украйн өвчтөнгүүд ямар ч их завтай сараачих юм яасан ч их санхүүжилттэй троллууд вэ
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Одоо барууныхан юун Путин муутин цаана чинь Трамп гэж гайхал сүрдүүлээд байна ! Грёнландыг баараггүй авна Нятог бутцохино гээд л сагсуураад байна ! Грёнландаас болоод одоо Зёлинскийг тоодог амьтан алга ! Тимошёнко гэдэг авгай Зёлинскийг фашистаар нь дуудаад шууд зайл гэж байна ! Укрианы дээд радын хуралдааныг үзсэн үү ! Энэ хавар Ялтад Трамп Путин Си Жиньпин гэсэн 3 том уулзаад дэлхийг хуваах түүхэн уулзалтаа хийх гэж байна ! бэлтгэл ажилдаа орчихсон! Дүнхүү зураач иймэрхүү юм мэдэхгүй л дэ ! Гэхдээ худлаа үнэн юм хааяа тавьж л байг ! доор нь бичих боломж надад гардаг юм !