Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль. Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн. Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой.
2012онд-Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно.
2016 он-Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжив. Үр дүнд нь нэг нам нийт саналын 45 орчим хувийг авч, парламентын 80 гаруй хувийг эзэлсэн нь мөн л сонин үзэгдэл байв.
2020 он-Тойргийн тоо, хилийг дахин зурж, цар тахлын нэрийн дор сурталчилгааны хугацаа, хэлбэрийг хязгаарлав. Сонгуулийн өрсөлдөөн бодитоор тэгш байсан эсэх нь өнөөдөр ч маргаантай байсаар ирлээ.
2024он-Холимог тогтолцоог дахин сэргээж, сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, парламентын гишүүдийн тоог нэмэв. Төлөөллийг сайжруулна гэсэн тайлбар өгсөн ч бодит зорилго нь том намуудад илүү ашигтай байсан байж мэднэ.
Харин 2028 оны сонгуулийн “зураг” ямар байх бол. Эрх баригчид болоод улс төрийн намууд дотооддоо одоогоос сонгуулийн хууль ямар байх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулах гэдэг дээр ажиллаад эхэлсэн.
Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэж заасан. Тэгэхээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хуулийн өөрчлөлт яригдаж таарна. Улс төрийн хүрээнд бүсчилсэн тойргийг халж, нэг аймаг нэг тойрог болно гэх яриа бий.
Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Бүсчилсэн том тойрогт залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зөрчигдөж байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн. Эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм. Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэж байгааг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид ярьж байна. Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм.
Бензин, шатахуунаас эхлээд ухуулагч нарын цалин хөлс гээд асуудал их байгаа. Тэгэхээр ирэх сонгуулиар бүсчилсэн хэлбэрийг “халах” өөрчлөлтийг хуульд оруулж магадгүй байна. Мөн МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэсэн.
Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Тэгэхээр ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв. Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж, 48 хүний нэрийг танилцуулж байв. Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон. Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна.
Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан. Намын жагсаалтыг намын шинэчилсэн дүрмээр зохицуулж болох ч жагсаалтын нэр дэвшигчидтэй холбоотой заалтыг ч Сонгуулийн хуульд оруулж мэдэх юм.
Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг. 2024 оны сонгуулийн хувьд жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв. Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд дотоод зохион байгуулалтдаа анхаарч ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ ч дэлгээд эхэллээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл15
Зөвхөн намд ажилласныг гол шалгуур болговол өрөөсгөл дөө УИХ ын гишүүнд бодлого боловсруулж хууль бмчих чадвартай эдийнмзасгийнн аль нэг салбарын талаар гүнзгий мэдлэг туршлагатай хүн байх естой Зөвхөн иргэдийг төлөөонө гэдэг өрөөсгөл Ж бүх багш нарыг Мөнхтуяа гэж багш төоөөоч чадахгүй Багш нарын өөрсдийн холбоо баыгууллага баына ябагш нарын их хурлаас шийдвэрмзөвлөмж гарлаг Ятэрийг их хурал засаг бодлогодоо тусгах естой пм Багш нар нийлээд асуудал тавьж болно Өөрөөр хэлбэл гишүүний бодлого боловсруулах чадвар гол шалгуур болох естой
Оюунэрдэнэ санаачилж залуу гишүүдийг жагсаалтаар оруулсан нь буруу биш ээ Тэдний зарим нь туршлага ялангуяа улс төрийн туршлага дутсан нь үнэн Гэвч зарим нь мэргэжлийн мэдлэг сайн байлаа Залуу мэргэжилтнүүдийг их хуралд оруулах хэрэгтэй
Залуу мэргэжилтэн юм бол Мэргэжлийн ажилдаа байх естой !
126 г ямар гишүүн гэх вэ дэ ! хэн ч тоохгүй байна ! Хуучин 76 бөйхад их жинтэй хүндтэй нөлөөтэй байжээ !
Жагсаалтаар залуу мэргэжилтнүүдийг, эмэгтэйчүүдийг оруулсан нь маш зөв, тэднээс л хулгайд холбогдоогүй, ёс зүйтэй, чадварлаг залуус гарч ирж байна, үүнийг цааш заавал үргэлжлүүлэх хэрэгтэй шүү.
mgl ulsad eronhiilogchiin zasaglal taarna 126 hulgaich yamarch hereggui zvgeer l changa eronhiilogch heregtei ene tsagt yadaj ulsiin money g shaahgui
mgl ulsad eronhiilogchiin zasaglal taarna 126 hulgaich yamarch hereggui zvgeer l changa eronhiilogch heregtei ene tsagt yadaj ulsiin money g shaahgui
Жирийн ард түмний өмч хөрөнгө, баялагийг ЗАЛЬТ АРГААР дээрэмдэж авсан хүмүүсийг олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагийг ЗЭВСЭГИЙН ХҮЧЭЭР булаан авч жирийн ард түмэнд тэгш шударга хүртээх онол, арга зүйг КОММУНИСТ ҮЗЭЛ гэнэ. Чухам иймээс л олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид КОММУНИСТ ҮЗЛЭЭС үхтлээ айж, дагжин чичирч коммунизмыг яг л хорт могой, чөтгөр, шулам мэтээр жирийн ард түмэнд ойлгуулахыг хичээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коммунизмыг 24 цаг тасралтгүй муулж ард түмний тархийг угаадаг. Иймд хэрвээ жирийн ард түмэн КОММУИСТ НАМ байгуулаад нийлээд, нэгдээд тэмцвэл олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын толгой бөндгөс боллоо гэсэн үг. Хариулах
Жирийн ард түмний өмч хөрөнгө, баялагийг ЗАЛЬТ АРГААР дээрэмдэж авсан хүмүүсийг олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагийг ЗЭВСЭГИЙН ХҮЧЭЭР булаан авч жирийн ард түмэнд тэгш шударга хүртээх онол, арга зүйг КОММУНИСТ ҮЗЭЛ гэнэ. Чухам иймээс л олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид КОММУНИСТ ҮЗЛЭЭС үхтлээ айж, дагжин чичирч коммунизмыг яг л хорт могой, чөтгөр, шулам мэтээр жирийн ард түмэнд ойлгуулахыг хичээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коммунизмыг 24 цаг тасралтгүй муулж ард түмний тархийг угаадаг. Иймд хэрвээ жирийн ард түмэн КОММУИСТ НАМ байгуулаад нийлээд, нэгдээд тэмцвэл олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын толгой бөндгөс боллоо гэсэн үг. Хариулах
Марксист (коммунист) үзэлтэй Хятадын коммунист нам Хятад улсыг 100 гаруй жил удирдаад Хятад улсыг дэлхийн хамгийн хүчирхэг улс болгов. Ардчилсан үзэлтэй МАН, АН Монгол улсыг сүүлийн 35 жил удирдаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хариуцлага, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, дэлхийн хамгийн ядуу улс болгов. Монгол улс одоо 40 их наядын гадаад өртэй, юу ч үйлдвэрлэдэггүй, 200 мянган залуус нь гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг, уул уурхайн баялагийг нь үндэстэн дамнасан гадаадын компаниуд нүдэн дээр улаан цайм дээрэмдэн авдаг, хүн ард нь гуйлгачин болсон, авилгалд гүн гүнзгий нэвт идэгдсэн, хүн чанар, ёс суртахуунаар бүрэн дампуурсан энэ хорвоогийг хамгийн хог шаар, албин чөтгөрийн үүр уурхай болжээ.
Монголд байгаа хамгийн том аймшигтай ХУДАЛ бол одоогийн МАН юм. 1921-1990 онд Монголд марксист үзэлтэй МАХН нэртэй ганцхан нам байсан. Гэтэл 1990 онд МАН нэртэй ардчилсан үзэлтэй нам шинээр бий болоод өөрийгөө МАХН-ын залгамжлагч гэж монголын ард түмнийг хулхидаад олон сонгуулийн ялалтыг луйвардаж авсан. Яг мөн чанартаа одоогийн МАН бол ардчилсан үзэлтэй нам учраас марксист үзэлтэй МАХН-ын залгамжлагч болох хууль эрх зүй, ёс суртахуун, үзэл баримтлалын ямар ч үндэс байхгүй. Өөрөөр хэлвэл 1990 онд байгуулагдсан МАН монголын ард түмнийг 35 жил хулхидаж, төрийн эрхийг хууль бусаар авч төрийн эсрэг аймшигтай гэмт хэрэгүүд үйлдсээр ирлээ. Аюутугай, мэдтүгэй монголчуудаа.
Сонгууль бол олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид төрийн эрхийг авах зальт арга шүү дээ. Иймээс ард түмэн Маркс, Лениний номнолын дагуу шууд зэвсэг барин тэмцэж төрийн эрхийг авах хэрэгтэй шүү дээ. Хятадын ард түмэн одоогоос 100 жилийн өмнө Маркс, Лениний номнолын дагуу төрийн эрхийг ингэж аваад одоо үсрэнгүй хөгжиж дэлхийн хамгийн хүчирхэг улс болсоныг бид өдөр бүр харж байна. шүү дээ.
Олигархиуд хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагаа хэзээ ч сайн дураараа ард түмэнд буцааж өгдөггүй бөгөөд ард түмэн залилуулсан өмч хөрөнгө, баялагаа гагцхүү зэвсэгт тэмцлийн замаар хүчээр булааж авахаас өөр зам байдаггүй гэдгийг хүн төрөлхтөнд анх удаа Маркс үнэнээр хэлжээ. Марксын энэ үзлийг КОММУНИСТ ҮЗЭЛ гэдэг. Чухам иймээс л олигархиуд хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид МАРКСИЗМ, КОММУНИЗМААС үхтлээ айж, марксизм, коммунизмыг цаг бүр муу хэлж ард түмний тархийг угаадаг.
МАНын гахай хоншоорлосон данжаадууд хятадуудаас их хэмжээний зээл авч идчихээд ард түмэнд очих естой Эрдэнэс Таван толгойн хувьцааны ноогдол ашгийг өрөндөө хятадуудад өгөөд байхгүй болгочихсон сураг байна. Малууд аа.
Бээжинд бэлтгэгдэж тэндээс санхүүждэг маш олон хятадын эрлийзүүдийг УИХ-д МАН-ын Ляньхуа Данх болон маангаа нүүрт Хү Сю Жан нар оруулж чадлаа..
МАНамыг сонгож засгийн эрхийг тэдэнд өгч байсан ахмадуудыг нохой хуцсан чинээ тоохгүй байна.