sonin.mn

Европын Холбооны орнуудын иргэд Украины мөргөлдөөний талаар нэг талыг барьсан мэдээлэл авч байгаа нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрүүлэн дамжуулахыг хориглосонтой холбоотой гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ.


Түүний хэлснээр, Европын Холбоонд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээллээ түгээх боломж олгогдохгүй байгаа атлаа Украины хэвлэлүүд саадгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний улмаас Украины нөхцөл байдлын талаар, тэр дундаа Оросын “тусгай цэргийн ажиллагаа”-ны талаарх Москвагийн байр суурийг европчууд бүрэн дүүрэн ойлгох боломжгүй болжээ.


“Европын Холбооны нутаг дэвсгэрт Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллээ түгээхийг зөвшөөрдөггүй мөртлөө Украины хэвлэлүүдийг зөвшөөрч байна. Ийм нөхцөлд Оросын байр суурийг сонсох боломжгүй байна” хэмээн Орбан онцолсон байна.


Уг мэдэгдлийг тэрбээр Будапешт хотноо Mandiner сэтгүүлээс зохион байгуулсан олон нийтийн уулзалтын үеэр хийжээ.



Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com