sonin.mn

Baabar.mn-д “Ажиглагч”-ийн бичсэнээс нэг абзац эш татмаар санагдчихлаа. Ояа, орост хайртайчуудын тэчьяадаж байгааг хараад бүр гэдэн хөдөлчихлөө гэм.


Ажиглагч: –Хэрвээ Оросын Холбооны Улс өөрийн үйл хэргийг зөв гэж үзсэн хэвээр байгаа бол дайны талбарт ялах цаг болсон. Оросуудын төлөө, буриадуудын төлөө, бас Монголын төлөө. Хэрвээ хойт хөрш энэ дайнд ялагдаж доройтвол манай Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа алга болно гэж үздэг хүний нэг бол би гэжээ. Ажиглагч шиг Оросын дайны улаан хэнээтэн олон бий л дээ бий. Оросуудын төлөө, буриадуудын төлөө, бас Монголын төлөө украины ард түмэн үхэж далд ороосой гээд ажиглагч биччихсэн юм биш үү? Украин улс, украины ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө эх орны дайн хийгээд Орос нь ялж өгөхгүй 4 жил хагас цус урсгаж байгааг Монголын тусгаар тогтнолын төлөө гээд бас хэлчихэж. Уг нь тусгаар тогтнолын баталгаа нь Монголын ард түмэн өөрөө, Монгол Улсын маань хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын дээшлэлт, энх тайванч гадаад бодлого юмсан. Гэтэл “ажиглагч” маань Украины дайны талбарт Монголын хувь заяа шийдэгдэнэ гэж бараг л муу амлачихжээ.Орк ояа нарын түгээмэл мэдрэмж, эсвэл эх оронч хийрхэл байнаа. Тэр хаа холын Украинд Орос нь Монголын тусгаар тогтнолыг Хятадаас хамгаалаад байлдаж байгаа гэх. Орос Украинд ялагдчихвал Хятад автоматаар орж ирээд манай улсыг эзлэнэ гэх хийрхэл үү, айдас уу? Тэгж яривал Украиныг эзлэн түрэмгийлээд устгаадах гэж Путины чихэнд шивнэсэн нь хэн юм бол оо? Си абугай биш байх. Тэр ФСБ бол гарцаагүй. Өөр хэн? Өмнөх нийтлэлд хуучны МХЗЭ-ийн ажилтан В.Алзахгүйг би уг нь зөв шүүмжилсэн юмсан. Төрсөн охиноо сүйтгэж хорлохоо боль оо гэж. Ийм хоёр комент sonin.mn-д явж байсан. “Бас нөг зөв өнцөг бичжээ. Энэ мэт аав хүү, ээж охидууд зөндөө. Яахав, аав нь Оросоос амьдралаа залгуулж, оросыг шүтэгч байлаа гээд охин нь шууд буруудах нь ч юу юм.


Гэхдээ, хувь хүний совэстоороо бол аав зүгээр л дуугүй сууж байхад л болчихмоор. Аягүй бол даралтны эм, хэрэгцээт витаминаа Японоос охиноороо авчруулж байгаа даа”; “Охин нь хэцүү байдалд ордог биз. Зөрүүд, тэнэг өвгөн гээд дотроо зэвүүцээд суудаг байлгүй дээ, ха ха” гэжээ.

 

Тэр нийтлэлийн дараа манай В.Алзахгүй мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг “Хойт хөрш 50 гаруй улс оронтой байлдаж байна. Ормузын хоолой бол дэлхийн хувь заяанд нөлөөтэй байршил. Далим л гарвал хараал урсгаж, бие биеэ барьж идэх шахах юм” гэхчлэн. Тэр 50 улсаа В.Алзахгүй минь нэг бүрчлэн нэрлэн, тэр “50”-ийн цэрэг Украины хаана хаана байлдаж байгааг газрын зургаар гаргаад ирмээр байна. Бас тэр “50” дотор чинь Азиас лав Япон толгой цохиж яваа. Араас нь Өмнөд Солонгос, бүр Энэтхэг ч тийшээ нийлсэн байх магадлалтай. Украины Тусгаар тогтнолыг дэмжиж тусламжийн гараа сунгасан болгоныг Москвагаас нацист, неонацист болгож устгана сөнөөнө гэж Кремлийн суртал нэвтрүүлэг 4 жилийн турш улиглан ухуулж байгаад манай В.Алзахгүй эдгэшгүй автжээ. Гэхдээ охиноо Япон дахь оросын тагнуулч туршуул, учир нь аав нь ийм оросын ил тролл байна, хоосонгүй гэдгийг нотлох мэт, охиныг нь Оросын ФСБ тусгай даалгавартай явуулжээ гэх сэтгэгдэл төрүүлэхээр энэ мэт постоо Та үргэлжлүүлсээр байгаа нь туйлын харамсалтай. Дайны гэмт хэрэгтэн гэж Японд үздэг нөгөө Путин нь Курилын арал дээр оччихсон цөмийн дайнаар Барууныг заналхийлээд, тийшээ очсоных нь төлөө Япон эсэргүүцлээ илэрхийлээд, Япон-Оросын харилцаа базаахгүй байх үеэр охин нь Осакад Ерөнхий консулаар ажилладаг, аав В.Алзахгүй нь шууд л путинжээд цаашаа алга болсон. Таны хачин хачин постуудыг би зургаар харуулъя. Бүр японы хэвлэлээс хүртэл татаж авсан байх юм. Крым Оросынх болсон гэдгийг тэр Япон чинь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, анхнаас нь эсэргүүцсэн гэдгийг мэдсээр байж Та энэ постыг Токиогоос оруулсан уу? Тэгж ярих аваас Крым Оросынх гэж Путины боол Лукашенко ч зөвшөөрөөгүй 12 жилийг туулсан шүү, Алзахгүй найз аа!


Таны бичвэрүүдээс ганцыг нь би эшлэх үү? “Манай баруунтнууд АНУ, ИЗРАИЛЬ Ираныг газрын хөрстэй тэгшилж байгаа тухай баяр хөөр болж байна. Персийн булангийн орнуудын нефтийн импорт мөн ч олон орны эдийн засгийг авч явдаг юм даа” гэжээ. Манай баруунтнууд гэдэгчүүдийн нэг нь би байна л даа. Айх юм алга. Охин чинь тэр барууны томхон гүрэнд Ерөнхий консул хийж байгаа. Бодвол тэр улсын ёс жаяг, бодлого, үйл ажиллагааг хүндэтгээд мэдрээд очсон бүсгүй байх. Та Токиод охиныдоо их аз жаргалтай байгаа тухай маш олон зураг оруулсан байна. Алзахгүйн Дэлгэрмаа охиноороо их бахархдаг эцэг байна. Миний ойлголтоор бол дипломат хүнд хувийн үзэл бодол, байр суурь нь далд байх ёстой, хэрэв илэрхийлээд эхэлбэл тэр нь Монгол Улсын албан ёсны байр суурь гэж тооцогддог. Аав охин хоёр дээр ч ялгаагүй. Таны байр суурийг Таны охины байр суурь гэж ойлговол яана? Та Японд олонтаа зорчиж охиныдоо амьдарч байсан учраас, энэ өвлийн утаанаас зугтаад Осака хот руу гэргийтэйгээ охиноороо бахархаад явах учраас Та хоёрын байр суурийг ялгаж салгахад хэцүү.


Таны бахархал, Таны итгэл үнэмшил хоёр энэ цаг үед гал ус мэт зөрчилдөж, Та бол аль алиныг нь тавихгүй үзэж таарч байна. Танд сэтгүүлчийн авьяас чадвар байнаа байна. Гэхдээ тэр Орос чинь Украины эсрэг дэгдээсэн дайндаа сүйрэл рүүгээ явах тусам Та сэтгэл санааны хувьд тэвчиж чадахгүй, эсвэл Таныг тэжээдэг (магадгүй), эсвэл Таны араас шордон хатгадаг Оросын тусгай алба Таныг тэгэхээс тэгэх гэж дарамтлаад ийм пост бичүүлээд байдаг бол Та хоёр сонголтын нэгийг л хий. Охиноо эртхэн Японоос нь татаж аваад наад оросын троллын ажлаа санаа амар хий. Нэг бол одоохон амаа үд! Нөхрийн хувьд би бас зөвлөе. Оросын ялагдлын дараахи нүүдлээ Та сайн тооцоорой.

 

“Алзахгүйчүүд”йн нэрс фээст цувж гарч ирсээр л, яасан ч их юм: Tsogoo Tsogoo; Hen ch bish; Enkhtaivan Doyod; Өлзийсайхан Өлзий; Ganbold Jalbuu; Enkh Chin...гээд Олзвойн Ганхүү, Аюушийн Батсайхан, Цогтсайханы Буянцогтоо, Ч.Пүрэвсүрэн, Ганаа Good нарын араас. Миний нийтлэлийг фээст оруулмагц хэдэн зуугаараа ийм нэрс арзаганаад гараад ирэх юм. Оросын ялагдлын дараахи нүүдлээ тооц гээд бүгдэд нь чин сэтгэлээсээ зөвлөе, ах нь.

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач)

2023.08.17