sonin.mn

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойг минагүйжүүлэх ажиллагааг бүрэн дуусгасан тухай Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.Үүний сацуу дахин шинээр мина тавих нь үр дагавартай гэдгийг Ираны талд сануулан мэдэгдсэн байна. Дахин мина тавьж буй хөлөг онгоц ба завийг тэр даруй устгах болно гэж тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Түүний бичсэнээр, Ормузын хоолой дахь нөхцөл байдлыг АНУ-ын Сансрын хүчин ажиглаж байна. Мөн Пикакс уул болон өмнө нь устгасан цөмийн гурван объектыг хянаж байгаа ажээ. Өмнө нь мэдээлснээр, Ормузаар нэвтрэх журмыг зөрчсөн аливаа хөлөг онгоцыг саатуулан хураан авна гэж Ираны тал мэдэгдсэн байна. 



Б.Адъяахүү