8 дугаар сарын 22-нд MR863 дугаар нислэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод амжилттай газардсанаар Эрээн–Улаанбаатарын олон улсын нислэгийн давтамж өдөрт нэг удаагаас хоёр удаа болж нэмэгдлээ.
Одоогоор зуны аялал жуулчлалын оргил үе үргэлжилж, Хятад, Монголын хоорондын хил дамнасан аялал жуулчлал, бизнесийн уулзалт, хэлэлцээ, төрөл садантайгаа уулзах болон ажил хөдөлмөр эрхлэхээр зорчих иргэдийн эрэлт эрс нэмэгдсэн байна.
Өмнө нь өдөрт ганцхан нислэг үйлддэг байсан нь зорчигч тээврийн хүчин чадлыг бараг дүүргэж, онгоцны тийз хомсдох, зорчигчдын зорчих боломж хязгаарлагдах зэрэг асуудал үүсээд байсан аж.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрээний Сайн-Ус олон улсын нисэх онгоцны буудал агаарын тээврийн компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж, нислэгийн цагийн хуваарь болон тээвэрлэлтийн хүчин чадлыг зохицуулан, нислэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг оновчтой болгожээ.
Өглөөний нислэг: Улаанбаатараас 08:45 цагт хөөрч, Эрээнд 11:00 цагт газардана. Эрээнээс 11:00 цагт хөөрч, Улаанбаатар руу буцна.
Оройн нислэг: Улаанбаатараас 19:00 цагт хөөрч, Эрээнд газардаж, Эрээнээс 21:15 цагт хөөрч, Улаанбаатар руу буцна.
Үнийн хувьд Эрээнээс Улаанбаатар чиглэлд нэг талын, татвар багтсан тусгай үнэ 769 юань болжээ.
Г.Бямба
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл0